Өнөөдөр Coca-Cola Korea албан ёсоор мэдэгдэл хийж, BTS хамтлагийн гишүүн V-г брэндийн шинэ элчээрээ сонгосон талаар зарлалаа. Энэхүү сонголт нь Coca-Cola-гийн дэлхий даяарх шинэ сурталчилгааны гол цөм болох “BEST COKE EVER” кампанит ажлын эхлэл юм.
Coca-Cola Korea мэдэгдэлдээ: “Эрч хүчтэй, сэтгэл татам дүр төрхтэй уран бүтээлч V бол манай брэндийг төгс илэрхийлж чадах хүн” хэмээн онцолжээ.
Өөрийн сэтгэгдэлдээ V: “Би үеийн үедээ хайрлаж ирсэн Coca-Cola-тайгаа хамт өдөр тутмын амьдралд орших тэр онцгой мэдрэмжийг хуваалцах боломж олдсонд маш их баяртай байна” хэмээгээд “BEST COKE EVER кампанит ажлаас эхлэн бид Coca-Cola Zero-ийн жинхэнэ үнэ цэнийг олон хэлбэрээр харуулах болно, тиймээс дэмжээрэй” гэжээ.
V-ийн оролцсон анхны сурталчилгааг өнөөдөр олон нийтийн сүлжээнд цацсан бөгөөд фенүүдийн зүгээс талархал, магтаал дүүрэн хандлага илэрхийлж байна.