Нүүр хуудас Кино“Татар” уран сайхны киноны талаар олны танил хүмүүс юу хэлэв?

“Татар” уран сайхны киноны талаар олны танил хүмүүс юу хэлэв?

нийтлэгч Enkhzul Batsukh
0 сэтгэгдэлүүд

Үзэгчдэд хүрч буй “TATAR” бүтээл

“TATAR” хамтлагийн бодит түүхээс сэдэвлэн “Аранжин пикчерс”, “Promix sound”, “Red point media”, “SO media” студийн хамтын бүтээсэн “TATAR” уран сайхны кино үзэгчдийн хүртээл болоод байна. Нээлтээ хийснээсээ хойш кино театр бүрд анхаарал татаж буй тус бүтээлийн талаар урлаг, соёлын төлөөлөгчдийн сэтгэгдлийг хүргэж байна.

Кино шүүмжлэгч Аригун

“Хүүхэд ахуйдаа Татарын дуунуудад шимтдэг байсан хүний хувьд энэ киног их хүлээлттэй үзсэн. Кино театрт Татарын дуунуудыг сонсоно гэдэг гайхалтай тансаглал. Миний хүлээлтээс давсан бүтээл болж, төгсгөлийн эргэлтүүд одоо ч санаанд эргэн ирж байна.”

Найруулагч Б.Тамир

“Нээлтэн дээр нь байж чадаагүй ч цаг алдалгүй үзлээ. Бүх уран бүтээлчдэд халуун баяр хүргэе. Биографи кино бүтээнэ гэдэг амаргүй даваа, харин та бүхэн үүнийг сайн давжээ.”

Найруулагч Ц.Хүсэлбаатар

“Бусдын хайрыг хүндэл. Ёстой нэг бах ханасан. Татарын залуус ёс зүйтэй дуу, бүтээлээрээ хүмүүст хичээл заадаг. Кинонд амилуулсан залуу жүжигчдэд болон эсрэг дүрийг чадварлаг бүтээсэн Б.Балжиннямд онцгойлон баяр хүргэе. Хүсэл мөрөөдөл биелдэг, хэзээ ч ухарч болохгүй.”

Найруулагч П.Дэлгэрбаяр

“Миний хувьд цаг хугацааны гайхалтай аялал байлаа. Хүний амьдрал баялаг учраас ямар өнцгөөр харуулах вэ гэдэг уран бүтээлчдийн сонголт. “TATAR” хамгийн зөв замыг сонгож, мөрөөдөл, өрсөлдөөн, дайсагнал, ухаарал бүгдийг харуулсан.”

Гавьяат жүжигчин С.Өлзийхүү

“Нээлтэнд очиж үзээд бахархаж, омогшсон. Кино бүтнээрээ үзэгчийг уйдаахгүй авч явсан. Үйл явдлын эргэлтүүдэд татагдан орж, уйлж, инээж, огшиж үзлээ. Сайхан уран бүтээлийн дараа бодол олон хоног үлддэг дээ.”

Жүжигчин Х.Баярмаа

“Бодит түүхэн дээр тулгуурласан болохоор бахархал төрүүлж, нулимс цийлэгнүүлж үзлээ. Х.Сумьяадоржийн бүтээсэн дүр хамгийн шилдэг нь. Найруулга, зохиол, продюссер, жүжигчид бүгд маш сайн ажилласан байна. Кубана хэмээх эсрэг дүр онцгой гоё бүтсэн. “Бусдын хайрыг хүндэл” гэдэг үгийн үнэ цэнийг үзэгчдэд ойлгуулсанд баярлалаа.”

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх