«Зима… зима… зима…» — энэ аяыг дагаж дуулан бэлдээрэй! Яруу тунгалаг хоолойтой, Татар гаралтай, Оросын алдарт дуучин Алсу Монголд хоёр дахь удаагаа тоглолтоо хийхээр ирэх гэж байна. «Зимний сон», «Иногда», «Весна», «Небо», «Осень» зэрэг олон хит дуугаараа сонсогчдын сэтгэлд хоногшсон тэрээр 2025 оны тавдугаар сарын 17, 18-нд «АСА АРЕНА»-д тоглохоор болжээ. Энэхүү бүрэн хэмжээний тоглолтыг DD Entertainment зохион байгуулж байна.
Өнөөдрийн байдлаар 5-р сарын 17-ны тоглолтын тасалбар бүгд борлогдсон бөгөөд 5-р сарын 18-ны тоглолтын тасалбар дараах сувгуудаар худалдаалагдаж байгаа аж.
Алсугийн Монгол дахь онцгой дурсамж
Алсу өмнө нь нэгэн хэвлэлд ярилцлага өгөхдөө:
“Таны хамгийн дурсамжтай тоглолт?” гэсэн асуултад:
«Амьдралын минь хамгийн дурсамжтай тоглолт бол Монголд хийсэн тоглолт. Одоо ч санаанд тодхон байдаг» хэмээн хариулжээ.
Тухайн үед фенүүд нь Алсуг “Яг л Майкл Жексон шиг” халуун дотно хүлээж авсан тухай дурсамж ч одоо ч мартагдаагүй байгаа юм.
Тоглолтын хүлээлт
23 жилийн өмнөх шигээ фенүүд нь түүнийг дахин халуун дотно угтан авна гэдэгт эргэлзэх зүйлгүй. 5-р сарын 17, 18-ны өдрүүдийг тэсэн ядан хүлээж, хамтдаа дуулж, дурсамжаа сэргээж, хөгжилдөнө.