Нүүр хуудас Уран сайханYoutuber Б.Түшиг ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүдэд бэлэг гардуулжээ

Youtuber Б.Түшиг ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүдэд бэлэг гардуулжээ

0 сэтгэгдэлүүд

Сонирхолтой видео контентоороо олны анхаарлын төвд байдаг Youtuber Б.Түшиг Гэмтэл согог судлалын үндэсний төвд зочилж, тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй бүх хүүхдүүдэд гарын бэлэг өгсөн байна.

Эмнэлэгт зочилж, хүүхдүүдийн сэтгэл санааг дэмжжээ

Тэрээр эмнэлэгт очих үеэрээ хүүхдүүдтэй уулзан бэлгээ гардуулж, шинэ жилийн өмнөхөн эмчилгээ хийлгэж буй хүүхдүүдийн сэтгэл санааг сэргээхийг зорьсон тухайгаа илэрхийлсэн байна.

Б.Түшиг: “Хүүхдүүд минь хурдан эдгээрэй”

Б.Түшиг энэ талаар өөрийн байр сууриа:

“Эмнэлэг дээр шинэ оноо гаргах мэдээж тийм ч сайхан биш байх. Булчинтай өвлийн өвгөн Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд эмчлүүлж буй бүх хүүхдүүд дээр зочилж бэлэг өгч, сэтгэл санааг нь сэргээх гэж хичээлээ. Маш сайхан өдөр байлаа. Эмч нартаа баярлалаа. Хүүхдүүд минь хурдан эдгээрэй” гэжээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх