12-р сарын 29-нд Сөүлийн MBC Media Center-д болсон 2025 оны MBC Entertainment Awards-аас Юү Жэ Сок Гран При (Дэсан) шагналыг хүртлээ. Энэ нь түүний MBC сувгаас хүртсэн ес дэх Дэсан болж, Жүн Хён Мүү, Киан84, Ким Ён Коунг зэрэг нэр дэвшигчдийг ардаа орхисон байна.
Шагналаа хүлээн авахдаа Юү Жэ Сок өрсөлдөөний талаар хошигнон, “Тэд 49 хувийн магадлалтай гэж хэлсэн. Гэхдээ 51 хувийг нь хэлэх ёстой байсан юм биш үү гэж би гайхаж байна”гэжээ. Гэр бүлдээ талархал илэрхийлсний дараа тэрээр “Hangout with Yoo?” нэвтрүүлгийн баг хамт олондоо талархал илэрхийлэв.
Юү мөн энэ оны эхээр бүтэц, бүрэлдэхүүний өөрчлөлтүүдийн үеэр шоунаас гарсан гишүүдийг нэрлэн мэндчилгээ дэвшүүлсэн байна. “Би дүү нар Хаха, Вү Жэ нартаа чин сэтгэлээсээ талархал илэрхийлье” гэж тэр хэлээд, “Мөн энэ жил хүртэл бидэнтэй шаргуу ажилласан Жинжүү, Мижүү, И И Кён нарт гүнээ талархал илэрхийлье” гэж нэмжээ.
Харин Юү-ийн баярт мөчийн зэрэгцээ Жүн Хён Мүү илүү нухацтай өнгө аястай үг хэлсэн байна. Тэр “Оны шилдэг үзүүлбэр үзүүлэгч” шагналыг хүлээн авсны дараа “Би ганцаараа амьдардаг” олон төрлийн шоуны өмнөөс уучлалт гуйж толгойгоо бөхийлгөжээ. Сүүлийн үед тус нэвтрүүлэг жүжигчдийн бүрэлдэхүүний гишүүн Пак На Рэйтэй холбоотой дуулианаас болж маргаан дагуулсан гэж мэдээлжээ.
“Миний зүгээс олон алдаа гарсан ч… би энэ шагналыг ирээдүйд илүү сайн ажиллах уриалга болгон хүлээн авах болно” гэж Жүн хэлээд 2026 онд шоу “илүү сайжирсан дүр төрх”-тэй болно гэж амласан байна.
Мөн холбогдох мэдээллээр “Би ганцаараа амьдардаг” нэвтрүүлгийн од Пак На Рэйтэй холбоотой хууль эрх зүйн асуудал үргэлжилж байгаа тухай дурджээ. Шүүх түүний хуучин менежерийн Пак На Рэйгийн үл хөдлөх хөрөнгийг 100 сая вон (71,000 ам.доллар)-оор барьцаалах хүсэлтийг хүлээн авсан гэж мэдээлсэн байна. Гэхдээ Пак На Рэй үүнийг урьдчилан тооцоолж, өөрийн үл хөдлөх хөрөнгө дээр 4.9 тэрбум вон (3.5 сая ам.доллар)-ын барьцааны зээл байгуулсан гэжээ.
Энэ тохиолдолд барьцааны зээл нь түрүүлж бүртгэгдсэн тул давуу эрхтэй гэж тайлбарласан байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэл зэрэгт төлбөр хийх дараалалд эхэлж бүртгэгдсэн барьцаа эхэнд тооцогдож, дараагийн барьцаалах хүсэлтээс “ахлах” байр суурь эзэлдэг гэсэн тайлбар хавсарчээ. Хууль эрх зүйн нэгэн мэргэжилтэн “Парк На Рэй барьцааны хөрөнгийг хүлээн авахад бэлтгэх арга хэмжээ авсан бөгөөд энэ алхамтай холбоотой шүүмжлэл гарах төлөвтэй байна” гэж хэлснийг мөн иш татсан байна.