“Physical Asia”-ийн дараах Азийн шинэ өрсөлдөөн
Netflix-ийн “Physical Asia” нэвтрүүлгийн араас Азийн орнууд өрсөлдөх дараагийн шоу нэгдүгээр сарын 11-ний ням гарагаас Netflix-ээр цацагдахаар болжээ. Энэ удаа БНСУ-ын CBS телевизийн бүтээл “Veiled Cup” нэвтрүүлэг олон улсын хувилбараараа гарч, Азийн 9 улсын 27 оролцогч оролцохоор байна.
Чой Даньел олон улсын хувилбарыг хөтөлнө
Өмнөд Солонгосын жүжигчин, продюсер, радиогийн хөтлөгч Чой Даньел олон улсын дуучдыг хамарсан нэвтрүүлэг хийх төлөвлөгөөгөө өнгөрсөн онд зарлаж байсан бөгөөд уг төсөл нь ийнхүү Netflix дээр олон улсын үзэгчдэд хүрэхээр болж байна.
Нэвтрүүлгийн нэр, формат хэрхэн өөрчлөгдөв
Энэхүү шоу анх 2018 онд “Blind Musician” нэрээр гарч байсан бол 2023 онд нэрээ “Veiled Cup” болгон шинэчилжээ. Харин өнгөрсөн оноос “Global Veiled Musician” нэрийн дор Азийн улс орнуудад шалгаруулалт явуулж, эцсийн шатанд өрсөлдөх бүрэлдэхүүнээ бүрдүүлсэн байна.
Азийн 9 улсаас тус бүр гурван шилдэг оролцогч шалгарчээ
“Global Veiled Musician” төслийн хүрээнд Азийн 13 оронд шалгаруулалт явагдсанаас эцсийн шатанд 9 улс тунаж үлдсэн гэж мэдээлэв. Үүнд зохион байгуулагч БНСУ-аас гадна:
- Япон
- БНХАУ
- Тайланд
- Вьетнам
- Филиппин
- Монгол
- Лаос
- Индонез
Эдгээр улсаас тус бүр шилдэг гурван оролцогч шалгарч, нийт 27 оролцогч Netflix дээрх өрсөлдөөнд хүч үзэхээр болжээ.