Нүүр хуудас Дэлхийн шоу-бизнесРоберт Де Ниро Трампын бодлогыг шүүмжилж, түүнийг “зайлуулахыг” уриалав: АНУ-ын Ерөнхийлөгч хариу өглөө

Роберт Де Ниро Трампын бодлогыг шүүмжилж, түүнийг “зайлуулахыг” уриалав: АНУ-ын Ерөнхийлөгч хариу өглөө

нийтлэгч Enkhzul Batsukh
0 сэтгэгдэлүүд

Холливудын нэрт жүжигчин Роберт Де Ниро АНУ-ын одоогийн Ерөнхийлөгч Дональд Трампын явуулж буй бодлогыг хатуу шүүмжилсэн бөгөөд Трамп ч үүнд чимээгүй байсангүй.

Жүжигчин Роберт Де Ниро нь Трампын дэмжигч биш бөгөөд өмнө нь ч түүнд сэтгэл дундуур байгаагаа удаа дараа илэрхийлж байсан юм. Тэрээр Николь Уоллесын “The Best People” подкастад оролцохдоо өөрийн үзэл бодолдоо үнэнч байв. Де Нирогийн үзэж байгаагаар Дональд Трамп цаашид ч ерөнхийлөгчийн суудалд үлдэхийг хичээх бөгөөд энэ нь “сайн зүйлд хүргэхгүй” гэдэгт итгэлтэй байна. Тэрээр Трампыг албан тушаалаас нь “зайлуулах” шаардлагатай, эс бөгөөс “улс орныг сүйрүүлнэ” хэмээн уриалжээ.

“Бид түүнээс салах ёстой. Тэр улс орныг сүйрүүлнэ” гэж Роберт Де Ниро мэдэгдсэн байна.

АНУ-ын Ерөнхийлөгч үүнд хариу өгөхөөс татгалзсангүй. Дональд Трамп өөрийн “Truth Social” олон нийтийн сүлжээгээр дамжуулан жүжигчний шүүмжлэлд хариу барьсныг “The Independent” уламжлав. Тэрээр жүжигчнийг юу ярьж байгаагаа ойлгодоггүй “галзуу” хүн хэмээн нэрлэжээ. Түүнчлэн Америкийн удирдагч Роберт Де Нирогийн хэлсэн үгийг “ноцтой гэмт хэрэг”-тэй адилтгасан байна.

“Роберт Де Ниро бол маш бага IQ-тай, юу хийж, юу ярьж байгаагаа огт ойлгодоггүй бас нэгэн өвчтэй, галзуу хүн. Түүний зарим хэлсэн үг нь ноцтой гэмт хэрэг юм” гэж Дональд Трамп хариулав.Сануулахад, саяхан АНУ-ын Ерөнхийлөгч жүжигчин Жорж Клунитай мөн олон нийтийн өмнө маргалдаж байсан билээ. Дональд Трамп жүжигчин Клунийг Францын иргэншил авсны дараа түүнийг хурцаар шүүмжилсэн бол жүжигчин ч чимээгүй байлгүй, егөөдсөн хариу өгсөн юм.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх