Нүүр хуудас Дэлхийн шоу-бизнесПарис Хилтон ваннд зураг авалт хийж, ADHD-гээ нуулгүй ярив

Парис Хилтон ваннд зураг авалт хийж, ADHD-гээ нуулгүй ярив

нийтлэгч Enkhzul Batsukh
0 сэтгэгдэлүүд

Гоо сайхны брэндээ сурталчлах үеэрээ хувийн түүхээ дэлгэв

45 настай Парис Хилтон арьс арчилгааны брэндийнхээ шинэ нүдний тосыг танилцуулахтай зэрэгцэн “хөөсөрсөн ванн”-ы зураг авалтаа нийтэлж, анхаарал дутмагшил-хэт хөдөлгөөнтөх хам шинжтэй амьдрах тухайгаа илэн далангүй хуваалцжээ. Гадаадын хэвлэлүүдийн мэдээлснээр тэрээр шинэ бүтээгдэхүүний нээлтийг тэмдэглэн тансаг хэв маягтай ванны зураг авалтаа олон нийтэд хүргэсэн байна.

Зурагт Хилтон гантиг ваннд савангийн хөөсөнд бүрхэгдсэн байдалтайгаар титэм, сүрлэг зүүлттэй хослуулан “өв залгамжлагч” имижээ улам тодотгожээ. Хөөс дунд ягаан мартини, жигнэмэг тавьж, бүхэл зураг авалтаа ягаан өнгийн уур амьсгалтайгаар бүрдүүлсэн нь олны анхаарлыг татсан байна.

“Миний тархи бусдаас өөрөөр ажилладаг” гэж тайлбарлав

Зураг авалтын хамт өгсөн ярилцлагадаа Парис Хилтон 20-иод насныхаа сүүл үед ADHD гэсэн онош сонссоноо тайван байдлаар ярьжээ. Тэрээр “Миний тархи бусдаас өөрөөр ажилладаг” гэж хэлээд, энэ онцлог нь түүнийг өнөөгийн бизнесийн амжилтад хүрэхэд тус болсон гэж онцолсон байна. Мөн “ADHD байхгүй байсан бол би өнөөдрийнх шиг бизнес эрхлэгчийн амжилтад хүрэхгүй байсан. Энэ бол засах ‘гажиг’ биш, харин миний хэн болохын салшгүй хэсэг” гэсэн утгаар өөрийгөө хүлээн зөвшөөрөх байр сууриа илэрхийлжээ.

Хоёр хүүхдийн ээж болсон тэрээр ADHD нь эцэг эхийн үүрэгт нь ч эерэг талтай гэж үздэг байна. Түүний хэлснээр ADHD-ийн нөлөөгөөр доторх “хүүхэд шиг тогломтгой” чанар нь бүдгэрдэггүй тул хүүхдүүдийнхээ нүдээр ахин хүүхэд насыг мэдэрч, ээж байх үе илүү баяр баясгалантай өнгөрдөг аж. Мөн тэрээр сургууль, боловсролын орчин мэдрэлийн онцлог ялгаатай хүмүүсийг хангалттай ойлгож, дэмждэггүй гэж шүүмжилж, нийгмийн мэдлэг, хүлээн зөвшөөрөл нэмэгдэх шаардлагатайг онцолжээ.

Түүнчлэн Парис Хилтон “татгалзагдах мэдрэмжийн эмзэгжил” гэж нэрлэгддэг RSD оноштой гэдгээ ч дурдсан байна. Тэр үүнийг “тархинд минь байдаг чөтгөр” гэж тодорхойлж, өөрийгөө буруутгасан сөрөг дотоод яриа нь заримдаа биеийн өвдөлт шиг мэдрэгддэг ч даван туулахын төлөө ажиллаж байгаагаа хэлжээ.

Парис Хилтон ваннд зураг авалт хийж, ADHD-гээ нуулгүй ярив

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх