The MongolZ 2025 оны төгсгөлөөр бүрэлдэхүүний асуудлаа шийдэхээр Senzu-г сэлгээнд суулгаж, улирлын сүүлийн хэсгийг түр тоглогч controlez-оор дуусгасан. Гэвч controlez бүрэлдэхүүнд тогтвортой үлдээгүй тул байгууллага The Huns Esports-оос 20 настай бууч Anarbileg “cobrazera” Uuganbayar-ыг авч, шинэ улирлыг шинэхэн нэрээр эхлүүллээ.
Олон улсын 1xBet брэндийн албан ёсны түнш The MongolZ илүү нэр хүндтэй IEM Krakow 2026-д орох бэлтгэлдээ анхаарч BLAST Bounty Winter 2026-ыг өнжөөд байсан . Тэмцээн багийн хувьд амжилтгүй болж, хоёр тоглолтод дараалан ялагдал хүлээж плей-оффт хүрээгүй ч шинэ тоглогчийн бодит түвшнийг харахад хоёрхон тоглолтын тоо баримт ч хангалттай зураглал өгч байна.
IEM Krakow 2026: хоёр тоглолт, хоёр өөр төрх
G2-ийн эсрэг: Dust2, Ancient дээрх тоглолт
G2-тэй хийсэн эхний тоглолт Dust2 дээр 2:13 гэсэн хүнд оноогоор эхэлсэн. 910 харьцангуй тогтвортой харагдсан бол бусад гишүүд тоглолтын хэмнэлээ олж чадсангүй. cobrazera энэ мап дээр 7/15 KD, 0.55 рейтингтэй дууссан нь өндөр тоо биш ч бүрэлдэхүүнээс “доогуур” түвшин гэж харагдсангүй.
Харин Ancient дээр дүр зураг өөр болсон. The MongolZ 11:7 хүртэл тэргүүлж, тоглолтыг эргүүлэх боломжтой байлаа. Гэхдээ төгсгөлд нь дараалан зургаан раунд алдсанаар мапаа алдсан. cobrazera энэ мап дээр багийнхаа хоёр дахь өндөр рейтингтэй тоглогч болж (1.13), 17/18 KD-тай ойролцоо тэнцвэртэй тоглосон. Хамгийн чухал нь тэр багтаа хамгийн олон эхний аллага (5) хийж, дундаж гэмтлээрээ (87.5) хамгийн өндөр үзүүлэлттэй гарсан нь дараагийн тоглолтуудад “оролцоо” нь нэмэгдэх боломж байгааг харуулсан.
FURIA-ийн эсрэг: Mirage дээр сэргэлт, Inferno дээр дутуу алхам, Nuke дээр нуран унасан
Хасагдах тоглолтод The MongolZ FURIA-тай таарсан. Энэ удаа баг эхний тоглолтоосоо илүү ширүүн тоглосон бөгөөд Mirage дээр 4:9-өөр хойно явж байгаад 13:11-ээр эргэн ирж, өөрсдийн сонгосон мапаа авсан.
Inferno дээр ч ялахад ойрхон байв. Оноо 12:9 болоод байсан ч шийдвэрлэх мөчид Бразилчууд нэмэлт цагт оруулж, 16:12-оор тоглолтыг авсан. Энэ эргэлт багийн сэтгэлзүйд хүчтэй нөлөөлж, шийдвэрлэх Nuke дээр The MongolZ 2:13-аар бутрав.
Гурван мапийн нийлбэр дүнгээр cobrazera 0.85 рейтингтэй дуусгаж, багтаа энэ үзүүлэлтээр гуравдугаарт бичигдсэн. Тэр “од” түвшинд гялалзаагүй ч мап бүр дээр бүрэн алга болчхоогүй, тоглолтын ерөнхий урсгалд багтаж чадсан гэж үзэхээр тоо гарсан.
Дүгнэлт: эхний том тэмцээн дээр “унахгүй” байх нь өөрөө оноо
IEM Krakow 2026-г cobrazera нийт 0.86 рейтингтай тоглож, багтаа зөвхөн 910 (1.16) болон Techno (0.87) нарийн доор оржээ байна. Харин bLitz (0.78), mzinho (0.77)-оос дээгүүр гарсан нь анхны том шалгалт дээр шинэ тоглогчийн хамгийн чухал үзүүлэлт болох “багийн түвшнээс доош унахгүй” шаардлагыг хангаж чадсаны дохио болов.
Дараагийн тэмцээн PGL Cluj-Napoca 2026 дээр cobrazera 1.07 рейтинг гаргаж өсөлтөө баталгаажуулсан нь IEM Krakow дахь Ancient шиг тоглолтууд санамсаргүй биш байж болохыг илүү тодруулсан.