Нүүр хуудас Үйл явдал ба зарД.Болд “Хайрын хүч” тоглолтоо үнэгүй хийнэ

Д.Болд “Хайрын хүч” тоглолтоо үнэгүй хийнэ

нийтлэгч Enkhzul Batsukh
0 сэтгэгдэлүүд

Төрийн соёрхолт, “Камертон” хамтлагийн ахлагч, дуучин, продюсер Д.Болд “Хайрын хүч” тоглолтоо үзэгчдэд үнэ төлбөргүй хүргэхээр болжээ.

Тоглолт наймдугаар сарын 15-нд болно

Д.Болд ирэх наймдугаар сарын 15-нд “Socialpay Park”-т “Хайрын хүч” тоглолтоо зохион байгуулахаар төлөвлөсөн байна.

Энэхүү тоглолт нь үзэгчдэд төлбөргүй хүрэх бөгөөд дуучны уран бүтээлийг сонсохыг хүссэн фэнүүдэд онцгой боломж болох юм.

Үнэгүй үзэхийн тулд “URAM” апп ашиглана

“Хайрын хүч” тоглолтыг үнэ төлбөргүй үзэхийн тулд “URAM” апплейкшныг татаж, эерэг агуулгатай гурван богино бичлэг оруулах шаардлагатай аж.

Тус апплейкшн долоодугаар сарын 8-наас хэрэглэгчдийн бичлэгийг хүлээн авч эхлэх юм байна.

Эерэг контентоор дамжуулан тоглолтын эрх авах боломжтой

Ингэснээр үзэгчид зөвхөн тасалбар худалдан авах бус, эерэг уур амьсгал түгээсэн богино бичлэгээрээ дамжуулан “Хайрын хүч” тоглолтыг үзэх эрх авах боломж бүрдэх нь.

Д.Болдын энэхүү тоглолт нь хөгжмийн арга хэмжээ төдийгүй эерэг хандлага, урам зориг түгээх санаачилгатай холбогдож байгаагаараа анхаарал татаж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх