Нүүр хуудас КиноХаррисон Форд биш: Индиана Жонсын дүрд анх хэн тоглох ёстой байсныг Спилберг дэлгэлээ

Харрисон Форд биш: Индиана Жонсын дүрд анх хэн тоглох ёстой байсныг Спилберг дэлгэлээ

0 сэтгэгдэлүүд

Америкийн алдартай найруулагч Стивен Спилберг нэрт археологич Индиана Жонсын дүрд анх тоглох ёстой байсан жүжигчний нэрийг олон нийтэд дэлгэжээ.

Одоогоос 45 жилийн өмнө “Индиана Жонс: Алдагдсан авдрын эрэлд” (Indiana Jones: Raiders of the Lost Ark) кино дэлгэцнээ гарч байжээ. Найруулагч Стивен Спилберг, Жорж Лукас нарын хамтран бүтээсэн уг бүтээл тухайн үедээ хамгийн их ашиг орлого олсон кино болж, үзэгчдийн хайрыг асар ихээр татсан юм. Үүний зэрэгцээ гол дүрийг бүтээсэн Америкийн жүжигчин Харрисон Форд дэлхий даяар маш их алдар нэртэй болсон билээ. Гэвч энэхүү нэр алдар огт өөр уран бүтээлчид очих боломжтой байсан гэнэ.

Стивен Спилберг археологич Индиана Жонсын дүрд анх өөр жүжигчнийг сонгоод байснаа хүлээн зөвшөөрсөн талаар Independent хэвлэл мэдээлжээ. Тэд жүжигчдийн шалгаруулалтын дараа Том Сэллек (Tom Selleck)-ийг онцолж, дүрдээ тоглуулахаар шийдээд байв.

Том Селлек
Том Селлек
Харрисон Форд
Харрисон Форд

“Бид хоёул Индиана Жонсын дүрд Том Сэллек тоглох ёстой гэсэн дүгнэлтэд хүрсэн. Тэр шалгаруулалтад ирж, өөрийн дүрийнхээ хэсгийг уншсан юм. Өо, тэр үнэхээр гайхалтай байсан. Түүний проб үнэхээр сайн болсон болохоор надад маш их таалагдсан” хэмээн Спилберг дурсжээ.

Гэвч хувь тавилан өөрөөр эргэсэн байна. Учир нь тухайн үед Том Сэллек “CBS” сувагтай гэрээний үүрэг хүлээсэн байжээ. Тэрээр “Хувийн мөрдөгч Магнум” (Magnum, P.I.) цувралд тоглож байсан бөгөөд тус сувгийн удирдлагууд жүжигчнийг Индиана Жонсын кинонд тоглуулахаар явуулахаас татгалзсан байна.

Ингээд Стивен Спилберг, Жорж Лукас нар гол дүрийн жүжигчний эрэл хайгуулаа цааш үргэлжлүүлжээ. Үүний үр дүнд тэд Харрисон Фордыг олж харан, улмаар тэрээр уг кинонд тоглосон түүхтэй.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх