Нүүр хуудас Үйл явдал ба зарНаадам хэрхэн Монголын үе үеийнхнийг нэгтгэдэг вэ?

Наадам хэрхэн Монголын үе үеийнхнийг нэгтгэдэг вэ?

нийтлэгч Enkhzul Batsukh
0 сэтгэгдэлүүд

Монгол орныг уудам тал нутаг, цэнгэг тунгалаг нуурууд, Алтайн сүрлэг уулсгүйгээр төсөөлөхийн аргагүй. Үүний зэрэгцээ ард түмний маань элэгсэг дотно зан, уламжлалаа дээдлэх гүн хүндэтгэл энэ бүхнийг улам ч утга төгөлдөр болгодог билээ. Энд өнгөрсөн ба ирээдүй цаг төгс зохицон оршдог. Зуны дэлгэр цагт энэхүү үндэсний бахархал маань Наадам наадмаар сэргэж, хүн бүрд эх орноо дахин нэг нээж, хайрлах сэдлийг төрүүлдэг байна. Энэхүү баярын босгон дээр 1xBet цахим спорт шинэ үеийн тод төлөөлөл болох “The MongolZ” багийн тоглогчид болох Батболдын Аюуш “mzinho”, Мөнхболдын Содбаяр “Techno” нартай ярилцлаа. Тэд ердөө хулгана, гарны тусламжтайгаар дижитал соёлыг хөгжүүлж, эх орноо дэлхийд бахархалтайгаар төлөөлөхийн зэрэгцээ үндэснийхээ уламжлалыг чандлан дээдэлж яваа залуус юм.

Наадам – Монголын соёл, уламжлалын гол голомт

“Наадам надад гэр бүлтэйгээ цагийг өнгөрөөх сайхан боломжийг олгодог” гэж Б.Аюуш (mzinho) хэлэв. “The MongolZ” багийнхан тэмцээний маш шахуу хуваарьтай байдаг тул жилийн ихэнх хугацааг гэрээсээ хол өнгөрүүлдэг. Тийм ч учраас Наадам бол тэдний хувьд гэр бүлийнхэнтэйгээ хамт байх хамгийн нандин мөч юм.

М.Содбаяр (Techno) “Энэ бол миний хувьд маш чухал баяр” хэмээн онцолсон юм. Тэрээр дулаахан зуны наран дор болдог энэхүү баярт, тэр дундаа эрийн гурван наадмын эргэн тойрон дахь хөөр баясал, баярын уур амьсгалд үнэхээр хайртай гэлээ.

“The MongolZ” багийн залуусын хувьд Наадам нь зөвхөн гэр бүлтэйгээ байх хугацаа төдийгүй хүүхэд насны нандин дурсамжийг нь сэргээдэг байна. Б.Аюуш (mzinho) ахтайгаа хамт нүүрэн дээрээ зураг зуруулж байснаа инээмсэглэн дурслаа. Тэр Хүн-аалзны (Spider-Man) баг хэлбэрээр зуруулж байсан бол ах нь нүүрэн дээрээ Монгол улсын газрын зургийг зуруулж байжээ.

Харин М.Содбаяр (Techno)-ийн хувьд Төв цэнгэлдэх хүрээлэнгээр хааяа нэг зочилдог ч ихэвчлэн гэртээ тухтай баярлахыг илүүд үздэг байж. Гэхдээ хоёр тоглогчийн хувьд Наадмын хамгийн мартагдашгүй дурсамж нь шаржигнасан хуушуурын амт юм.

“The MongolZ”-ийн залуус Наадмыг Монголын хамгийн чухал баяруудын нэг гэж үздэг. М.Содбаяр (Techno) “Өвөг дээдсээс уламжлагдан ирсэн энэ соёлыг өнөөдөр ч үргжлүүлэн тэмдэглэж, хадгалж үлдэж байгаа нь бахархууштай хэрэг” хэмээсэн бол Б.Аюуш (mzinho) нэмж хэлэхдээ, энэхүү баяр нь гэр бүлүүдэд халуун дулаан, утга учиртай цагийг хамтдаа өнгөрөөх боломжийг олгож, тэднийг улам ойртуулдаг гэв.

Монгол улс урагш итгэлтэй алхаж байна

“Өнөөдөр Монгол улс хөгжин цэцэглэх замаараа эрчимтэй урагшилж байна гэж би боддог” хэмээн Б.Аюуш (mzinho) өгүүлэв. Нийслэл Улаанбаатар хот маань өөрчлөлт шинэчлэлтийн төв болж, орчин үеийн дэд бүтэц улам бүр өргөжсөөр байна. Үүний зэрэгцээ манай улс дижитал үр ашигтай шийдлүүдийг нэвтрүүлснээр технологийн чадамжаа тууштай хөгжүүлж байгаа юм.

Б.Аюуш (mzinho) төрсөн гэрээ маш их санадаг аж. Төрөлх Улаанбаатар хотод өнгөрүүлсэн хэдхэн хоног ч түүнд шинэ эрч хүч өгч, олон улсын цахим спортын тавцанд эх орныхоо нэрийг гаргахын тулд бэлтгэлийн цугларалт (bootcamp) дээрээ улам шаргуу ажиллах урам зориг болдог байна.

М.Содбаяр (Techno) мөн нийслэл хотын хөгжлийг хараад бахархдаг ч сүүлийн үед чөлөөт цагаа Дархан, Эрдэнэт хотуудад өнгөрүүлэх дуртай болжээ. “Эдгээр хотууд нь Улаанбаатарыг бодвол хүн ам цөөтэй, замын түгжрэл бага атлаа хотын соёл, тав тухыг бүрэн агуулсан байдаг” гэж тэрээр хуваалцлаа.

Үүний зэрэгцээ Монгол орон зөвхөн хөгжил дэвшил, орчин үеийн хотуудаараа бус, зүйрлэшгүй үзэсгэлэнт байгалаараа хүмүүсийн сэтгэлийг татдаг. Б.Аюуш (mzinho) уудам дэлгэр тал нутгаа үнэхээр их санадаг гэдгээ хэлсэн юм. Тэрээр боломж гарвал сүрлэг Алтайн нурууны цаагуур жаргах нарыг харж, байгалийн сайхнаас эрч хүч авахыг хичээдэг байна.

М.Содбаяр (Techno) мөн эх орныхоо байгалиас урам зориг авдаг бөгөөд түүний хамгийн дуртай газар бол Монголын Швейцарь гэгддэг, манай улсын хамгийн үзэсгэлэнтэй нутгуудын нэг болох Булган аймаг юм.

Бидний ард түмэн – Монголын хамгийн том үнэт зүйл

Цахим спортчид дэлхийн шилдэг багуудтай өрсөлдөхийн тулд маш шаргуу бэлтгэл хийж сурсан байдаг. Хөдөлмөрч зан чанар бол манай үндэсний шинж чанарын чухал хэсэг билээ. Б.Аюуш (mzinho)-ийн хэлснээр “Өнөөдөр Монголын олон залуус хувийн бизнесээ эхлүүлж, амжилтад хүрч, санхүүгийн хараат бус байдалд хүрэхийг мөрөөддөг” байна.

М.Содбаяр (Techno) “Хүн бүр өөрийн аз жаргалын төлөө тэмүүлж, түүндээ хүрэхийн тулд хичээх хэрэгтэй” гэлээ. “The MongolZ” багийн гаргасан амжилтууд энэхүү сэтгэлгээ ямар үр дүнтэй болохыг бэлхнээ харуулж байна. Та тасралтгүй хөгжиж, шаргуу хөдөлмөрлөж чадвал амжилт гэдэг хол хоосон мөрөөдөл биш, харин ажлын үр шим, явц болон хувирдаг.

Монгол улс дэлхийн тавцанд мөрөө үлдээв

Өмнө нь хүмүүс манай улсыг голдуу Чингис хааны эх нутаг гэдгээр нь мэддэг байсан. Харин өнөөдөр Монгол улс Азийн спортын болон соёлын чухал төвүүдийн нэг болоод байна. Манай залуус оюуны спорт, жүдо, 3х3 сагсан бөмбөг, Counter-Strike 2 болон бусад олон спорт, цахим спортын төрлүүдэд өндөр амжилт гаргасаар байна. Үүний тод жишээ бол “The MongolZ” баг юм. Тус баг хамгийн том CS2 тэмцээнүүдийн шийдвэрлэх шатанд тогтмол шалгарч, дэлхийн шилдэг 15 багийн тоонд багтаж байна. Энэ бүхэн нь Монгол хүний үнэт зүйл, шаргуу хөдөлмөр, харилцан хүндэтгэлийн үр дүн билээ.

М.Содбаяр (Techno) “Сүүлийн үед миний хамгийн их бахархдаг зүйл бол монголчууд бие биенээ хэрхэн дэмжиж, түшиж чаддаг явдал юм” гэлээ. Бидний хүч эв нэгдэлд оршдог бөгөөд хамтдаа үүнээс ч илүү амжилтад хүрч чадна. Монгол улс үзэсгэлэнт байгаль, баялаг уламжлал, авьяаслаг тамирчдаараа дэлхий дахины бишрэлийг аль хэдийн хүлээсэн билээ.

1xBet Монгол бол “The MongolZ” багийн албан ёсны түнш юм. Тэд хамтдаа манай улсад цахим спортыг хөгжүүлэх бат бөх суурийг тавьж, олон улсын тавцанд гарамгай амжилт гаргах замыг засахад тусалсан. Хөгжөөн дэмжигчид Монгол улсыг зөвхөн Азид төдийгүй дэлхийн хэмжээнд цахим спортын тэргүүлэх төв болгон бэхжүүлэх олон сонирхолтой тоглолт, томоохон ялалтуудыг хүлээж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх