Нүүр хуудас Дэлхийн шоу-бизнесСелена Гомесыг “халтар” нөхрөөсөө сал гэж фенүүд нь шахаж эхэллээ

Селена Гомесыг “халтар” нөхрөөсөө сал гэж фенүүд нь шахаж эхэллээ

нийтлэгч Enkhzul Batsukh
0 сэтгэгдэлүүд

Фенүүдийн уур бухимдлыг өдөөсөн подкастын хэсэг

Жүжигчин, дуучин Селена Гомесыг нөхрөөсөө салахыг шүтэн бишрэгчид нь уриалж эхэлжээ. Үүний шалтгаан нь түүний нөхөр Бенни Бланко саяхан оролцсон подкастын үеэр хөлийн ул нь нэлээд халтар харагдсан явдал болсон байна. Энэ дүр зураг олон нийтийн дургүйцлийг төрүүлж, цахим орчинд шүүмжлэл хүчтэй өрнөжээ.

Селена Гомесыг “халтар” нөхрөөсөө сал гэж фенүүд нь шахаж эхэллээ

“Хөл нүцгэн, чанга унгасан” гэх шүүмжлэл нэмэгдэв

Тухайн подкастад Бенни Бланко буйдан дээр хөл нүцгэн сууж байсан бөгөөд ярилцлагын үеэр хэн бүхэнд сонсогдохуйц чанга унгасан нь мөн л олон хүний дургүйцлийг хүргэв. Үүний дараа интернэт орчинд дэлхийн хамгийн олон дагагчтай эмэгтэй алдартан яагаад түүнтэй гэрлэх сонголт хийсэн талаар янз бүрийн хэлэлцүүлэг идэвхжиж эхэлжээ.

Ариун цэврийн талаарх яриа нь өмнө нь ч маргаан дагуулж байв

Бенни Бланко хувийн ариун цэврийн асуудлаар анх удаа олны хэл аманд өртөж байгаа нь энэ биш аж. Тэрээр 2024 онд өгсөн нэгэн ярилцлагадаа өдөр бүр шүршүүрт орох шаардлагагүй гэж боддогоо хэлж байсан бөгөөд хүнээс өөрийнх нь байгалийн үнэр үнэртэж байхад хамгийн их дуртай гэдгээ мөн онцолж байжээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх