Солонгосын тэргүүлэгч энгийн хувцасны брэнд шинэ бэлгэ тэмдэгтэй боллоо
Жүжигчин Сонг Канг энгийн хувцасны тэргүүлэх брэнд болох POLHAM-ийн албан ёсны шинэ загвар өмсөгч, брэндийн бэлгэ тэмдэгээр сонгогджээ.
Брэндийн төлөөлөл тайлбарлахдаа, Сонг Канг нь зөвхөн нэр хүндтэй жүжигчин байгаад зогсохгүй, дижитал эрин үед хэрэглэгчидтэй хамгийн үр дүнтэй харилцаж чаддаг нөлөө бүхий нүүр царай гэж онцолсон. Түүний энгийн атлаа загварлаг, найрсаг имидж нь POLHAM-ийн “Happy Together” буюу “Хамтдаа аз жаргалтай” гэсэн брэндийн чиглэл, философитой бүрэн нийцэж байгаа гэж мэдэгдэв.
POLHAM энгийн өмсгөлөөр дамжуулан хэн бүхэн өөрийн хэв маягийг тухтай, чөлөөтэй илэрхийлэх боломжийг бүрдүүлэхийг зорьдог бөгөөд Солонгосын энгийн хувцасны зах зээлд тэргүүлэгч байр сууриа хэдийнэ бататгаад байна.
Дэлхийн стримингээс брэндийн нүүр царай хүртэл
Сонг Канг сүүлийн хэдэн жилд олон төрлийн цуврал, бүтээлээр дамжуулан дотоод, гадаадын үзэгчдэд танигдсан. Netflix-ийн “Love Alarm”, “Sweet Home”, JTBC-ийн “Nevertheless”, SBS-ийн “My Demon” зэрэг цувралуудаар өөр өөр өнгө төрхтэй дүр бүтээж, дэлхийн зах зээлд хүртэл нөлөөгөө тэлсэн жүжигчинд тооцогдож байна.
Түүний дүрийн сонголт, visuals, дэлгэцэн дээрх байдал нь глобал K-драмын үзэгчдэд хүчтэй нөлөөлж, олон улсын брэндүүдийн сонирхлыг татах гол шалтгаануудын нэг болсон. POLHAM ч яг энэ олон давхар имидж, үе дамжин танигдах боломжийг харгалзан Сонг Кангыг брэндийн нүүр царайгаар сонгосноо илэрхийлсэн.
POLHAM 2025 онд зохион байгуулагдсан БНСУ-ын анхны брэндийн шагнал гардуулах ёслолын үндсэн энгийн хувцасны ангилалд гурван жил дараалан тэргүүн байр эзэлсэн нь тус брэндийн зах зээл дэх байр суурийг баталгаажуулсан үзүүлэлт болсон.
2026 онд Сонг Кангтай хамт шинэ хэв маяг нэвтрүүлнэ
Брэндийн зүгээс 2026 онд Сонг Кангаар дамжуулан өдөр тутмын амьдралд тохиромжтой, нас насны онцлогт нийцсэн илүү нарийн, боловсруулалттай casual загваруудыг олон нийтэд хүргэхээр төлөвлөж байна.
POLHAM-ийн тайлбарласнаар, Сонг Кангын загварлаг дүрслэл, үе дамжин танигдахуйц танил төрх нь олон насны бүлгийн хэрэглэгчтэй илүү ойр харилцах, брэндийн мессежийг илүү хүчтэй хүргэх гол гүүр болох юм. Ингэснээр POLHAM зөвхөн дотоодын биш, олон улсын casual зах зээлд ч илүү танигдах стратегиа шат дараатай хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй байна.
