Дэлхийд алдартай дуучин Элтон Жон “The Hu” хамтлагийн тоглолтыг ирж үзэхээр болжээ.
Английн алдарт дуучин, хөгжмийн зохиолч Элтон Жон “Rocket Man”, “Your Song”, “Tiny Dancer” зэрэг алдартай дуунуудаараа танигдсан. Тэрээр “The Hu” хамтлагийн үнэнч шүтэн бишрэгч бөгөөд 2020 оноос хойш тэдний тоглолтыг тасралтгүй дагаж сонсоод иржээ.
Тэрээр энэ удаа Монголд 8-р сарын 8-нд болох “Wolf Totem” тоглолтыг зорин ирж үзэхээр болсноо мэдэгдсэн байна.
“Хархираа дор Хийморь сэргэмүй” уриатай энэхүү тоглолт нь хамтлагийн байгуулагдсаны 10 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулагдах бөгөөд 2026 оны наймдугаар сарын 8-ны өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд болно. Уг тоглолт нь хамтлагийн өнгөрсөн арван жилийн уран бүтээлийн замнал, дэлхийн аялан тоглолтууд, шүтэн бишрэгчидтэйгээ хамт бүтээсэн түүхэн мөчүүдийг нэг тайзан дээр нэгтгэсэн ойн тоглолт болох юм.