Нүүр хуудас Үйл явдал ба зарThe MongolZ өнөө шөнө ESL Pro League Season 23-ын 2-р шатаа эхлүүлнэ

The MongolZ өнөө шөнө ESL Pro League Season 23-ын 2-р шатаа эхлүүлнэ

нийтлэгч Enkhzul Batsukh
2 сэтгэгдэлүүд

CS2-ийн дээд түвшний “ESL Pro League Season 23” тэмцээний 1-р шат өндөрлөж, 2-р шатанд өрсөлдөх багууд бүрэн тодорлоо.

Олон улсын 1xBet брэндийн албан ёсны түнш The MongolZ дэлхийн чансааны оноогоор 2-р шатанд шууд уригдан оролцож байгаа бөгөөд эхний тоглолтоо Бразилын paiN Gaming багийн эсрэг өнөө шөнө 23:30 цагт хийхээр хуваарь гарчээ. paiN Gaming нь 1-р шатыг 3 хожил, 1 хожигдолтой давсан байна.

Хоёр баг өмнө нь нийт зургаан удаа таарахад The MongolZ таван удаа ялж байжээ. Хамгийн сүүлд PGL Cluj-Napoca 2026 тэмцээний хэсгийн шатанд тоглоход The MongolZ өрсөлдөгчөө буулгаж авсан.

“ESL Pro League Season 23” тэмцээн гурван шаттай зохион байгуулагдана. 1 болон 2-р шатанд тус бүр 16 баг тойргийн журмаар тоглож, 2-р шатанд 3 хожил авсан найман баг плей-офф буюу шөвгийн наймд шалгарна. Түрүүлсэн баг 250,000 ам.доллар, дэд байр 155,000 ам.доллар, гуравдугаар байр 110,000 ам.долларын шагнал хүртэнэ.

Танд ч бас таалагдаж магадгүй

2 сэтгэгдэлүүд

Булаган 3 сар 6, 2026 - 17:32

The MongolZ-д амжилт хүсье, өнөө шөнө гоё тоглолт үзэх нь дээ

Хариулах
Хадаан 3 сар 6, 2026 - 17:36

Шөнө орой ч гэсэн үзэхээс өөр аргагүй юм байна

Хариулах

Сэтгэгдэл үлдээх