Нүүр хуудас КиноТом Харди кино урлагаас түр холдлоо: Эрүүл мэндийн хүнд сорилт

Том Харди кино урлагаас түр холдлоо: Эрүүл мэндийн хүнд сорилт

0 сэтгэгдэлүүд

Английн нэрт жүжигчин, Холливудын “хатуу залуу” гэгддэг Том Харди жүжигчний карьераа хэсэг хугацаанд завсарлуулахаар болсон байна.

Daily Mail-ийн мэдээлснээр, Том Харди найруулагч Гай Ричи-гийн “MobLand” цувралын хоёрдугаар бүлэгт тоглосныхоо дараа “амралт”-аа авах ажээ. Өдгөө 48 настай жүжигчин олон жилийн турш биеийн хүч их шаардсан дүрүүдэд тоглосоор маш их ядарсан тул эрүүл мэндийн шалтгаанаар дэлгэцээс түр хугацаанд холдохоор шийдсэн байна.

Том Харди өмнө нь өөрийн биеийн байдлын талаар: “Би өвдгөндөө хоёр удаа мэс засал хийлгэсэн. Нурууны дискний ивэрхий болон радикулиттай. Эрүүл газар бараг алга. Бүрэн эдгэрнэ гэж байхгүй” хэмээн ярьж байжээ.

Үүнээс гадна жүжигчин ишиас буюу мэдрэлийн үрэвсэл, мөн улны шөрмөсний үрэвслээр шаналдаг байна. Улны шөрмөсний үрэвсэл нь өсгийн ойролцоох хөлийн уланд хатгуулж өвдөх мэдрэмж төрүүлдэг бөгөөд энгийн алхахад хүртэл хүндрэл үүсгэдэг өвчин юм.

Харин ишиас нь нурууны доод хэсгээс хөл рүү дамждаг хамгийн том мэдрэл дарагдсанаас үүсдэг хүчтэй өвдөлт ажээ. Энэ үед бэлхүүс, өгзөг, хөл рүү дамжсан хурц, шатаж буй мэт өвдөлт мэдрэгдэж, хөл бадайрах, сулрах зэрэг шинж тэмдэг илэрдэг байна.

Ийнхүү олон жил адал явдалт, хүч шаардсан дүрүүдээр үзэгчдийг байлдан дагуулсан Том Харди эрүүл мэнддээ анхаарахын тулд кино урлагаас түр завсарлага авч байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх