Нүүр хуудас Кино“Dzud” кино олон улсын наадамд дахин өрсөлдөнө

“Dzud” кино олон улсын наадамд дахин өрсөлдөнө

0 сэтгэгдэлүүд

Монголын уран сайхны “Dzud” кино Португалын олон улсын кино наадамд өрсөлдөхөөр шалгарсан байна. Байгаль, хүн, амьтны харилцаа болон өвлийн хатуу ширүүн нөхцөлд амьдралын төлөө тэмцэх сэдвийг хөндсөн уг бүтээлийг Б.Чингүүн найруулжээ.

“Dzud” нь Монголын өвөл, зудын нөхцөлд өрнөх хүний дотоод болон гадаад тэмцлийг уран сайхны хэлээр харуулсан бүтээл юм. Киноны гол агуулга нь зөвхөн хүнд цаг үеийг даван туулах тухай бус, байгальтай зохицон амьдрах, амьтан болон хүний харилцаа, орчны нөлөө хүний амьдралд хэрхэн тусдагийг өгүүлдэг байна.

Тус кино өмнө нь ч олон улсын кино наадмуудад амжилттай оролцож байжээ. Өнгөрсөн долдугаар сард Туркийн “Anatolia International Film Festival” болон Унгар улсын “Director’s Cut International Film Festival”-ийн сүүлийн шатанд шалгарсан байна.

Мөн наймдугаар сард “New York Movie Awards 2026” олон улсын кино наадмаас шилдэг киногоор шалгарч, гранпри шагнал хүртсэн нь “Dzud” киноны олон улсын үнэлэмжийг нэмэгдүүлсэн юм.

Ийнхүү Б.Чингүүний найруулсан “Dzud” кино Португалын олон улсын кино наадамд өрсөлдөхөөр болж, Монголын уран бүтээлчдийн бүтээл гадаадын кино наадмын тайзнаа дахин анхаарал татах боломж бүрдлээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх