Нүүр хуудас K-popЖэй Пак “Super Concert”-д оролцохоор 6 дугаар сарын 19-нд Монголд ирнэ

Жэй Пак “Super Concert”-д оролцохоор 6 дугаар сарын 19-нд Монголд ирнэ

нийтлэгч Enkhzul Batsukh
0 сэтгэгдэлүүд

Залуусын тэсэн ядан хүлээж буй “Super Concert 2026” хөгжмийн том наадам болоход ердөө 15 хоног үлдлээ. Ирэх 6 дугаар сарын 20-ны өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдах тус тоглолтод олон улсад алдаршсан уран бүтээлч Жэй Пак (Jay Park) оролцохоор болсныг зохион байгуулагчдын зүгээс албан ёсоор мэдэгдлээ. Тэрбээр тоглолтоос нэг өдрийн өмнө буюу 6 дугаар сарын 19-ний өдөр Монголд хүрэлцэн ирэх хуваарьтай байна.

Наадмын тайзнаа гарах олон улсын одод

Энэ удаагийн наадамд зөвхөн Жэй Пак гэлтгүй К-поп болон хип хоп урлагийн дараах томоохон төлөөллүүд Улаанбаатар хотноо хүрэлцэн ирж, “Super Concert 2026”-ын тайзнаас монгол шүтэн бишрэгчидтэйгээ уулзах юм:

  • Jay Park
  • Jessi
  • Bloo

Зохион байгуулагчдын зүгээс тоглолтын бэлтгэл ажлыг ханган ажиллаж байгаа бөгөөд үзэгчдэд мартагдашгүй нэгэн үдшийг бэлэглэхээ амлаж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх