Нүүр хуудас Дэлхийн шоу-бизнесНиколь Кидман Ээжүүдийн өдрийн нийтлэлээсээ болж шүүмжлэлд өртлөө

Николь Кидман Ээжүүдийн өдрийн нийтлэлээсээ болж шүүмжлэлд өртлөө

1 comment

58 настай жүжигчин Николь Кидман Ээжүүдийн өдөр охидтойгоо авхуулсан зургаа нийтэлсний дараа цахим хэрэглэгчдийн шүүмжлэлд өртжээ. Олон хүн түүнд зөвхөн хоёр бус, дөрвөн хүүхэдтэй гэдгийг нь сануулсан байна.

Ээжүүдийн өдрийн нийтлэл маргаан дагуулав

Жүжигчин Николь Кидман өнгөрсөн ням гараг буюу 2026 оны тавдугаар сарын 10-нд тохиосон Ээжүүдийн өдрөөр өөрийн цахим хуудсандаа нийтлэл оруулсан нь олон нийтийн анхаарлыг татжээ.

Тэрээр энэ өдөр өөрийн охид болох Сандэй болон Фэйт нартай хамт авхуулсан ховор зургаа нийтэлж, тэдэнд зориулсан сэтгэл хөдөлгөм үг бичсэн байна.

Николь Кидман нийтлэлдээ:

“Миний хоёр охин бол миний бүх зүйл”

хэмээн бичжээ.

Дагагчид нь бусад хүүхдүүдийг нь сануулжээ

Гэвч уг нийтлэлэлийг фенүүд нь эергээр хүлээж авснаас гадна шүүмжлэл ч дагуулсан байна. Учир нь олон цахим хэрэглэгч Николь Кидман зөвхөн Кит Урбантай хамт төрүүлсэн хоёр охиноо дурдсан нь түүний өмнөх гэрлэлтийн үед үрчилж авсан хүүхдүүдийг үл тоосон мэт харагдлаа гэж үзжээ.

Николь Кидман хөгжимчин Кит Урбан-тай гэрлэсний дараа Сандэй, Фэйт хоёр охинтой болсон. Харин түүнээс өмнө жүжигчин Том Круз-тай гэрлэж байхдаа хоёр хүүхэд үрчилж авсан юм.

Цахим хэрэглэгчид бухимдлаа илэрхийлэв

Нийтлэлийн дор олон хүн шүүмжлэлтэй сэтгэгдэл үлдээжээ. Зарим хэрэглэгч түүнийг дөрвөн хүүхэдтэй гэдгийг сануулж, үрчилж авсан хүүхдүүдээ дурдаагүйд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсэн байна.

Цахим хэрэглэгчид:

“Би түүнийг дөрвөн хүүхэдтэй гэж бодож байсан! Энэ үнэхээр хачирхалтай”

“Нөгөө хоёр хүүхэд нь яасан юм бэ?”

“Энэ үнэхээр гунигтай. Хүүхэд үрчилж авах нь зүгээр нэг моод биш, насан туршийн үүрэг хариуцлага. Түүний ийм үйлдэл маш их гонсойлгож байна”

“Чи тэдэнтэй харилцаагүй байж болно, гэхдээ энэ нь тэдний оршин байгааг үл тоох ёстой гэсэн үг биш”

гэх мэт сэтгэгдэл бичжээ.

Том Крузтай байхдаа хоёр хүүхэд үрчилж авчээ

Николь Кидман жүжигчин Том Крузтай гэрлэсэн байх үедээ Изабелла болон Коннор нэртэй хоёр хүүхэд үрчилж авсан. Өдгөө Изабелла 33 настай, Коннор 31 настай юм.

Николь Кидман, Том Круз нар салсны дараа үрчилж авсан хүүхдүүд нь ээжтэйгээ харилцаагаа тасалж, аавыгаа дагасан гэж олон улсын хэвлэлүүд өмнө нь мэдээлж байсан.

Фенүүдийн дунд байр суурь хуваагдав

Николь Кидманы Ээжүүдийн өдрийн нийтлэл нь нэг талаас охиддоо зориулсан энгийн, хувийн утгатай мэндчилгээ байсан ч нөгөө талаас түүний гэр бүлийн өнгөрсөн түүхийг дахин сөхөх шалтгаан болжээ.

Зарим хүн жүжигчнийг хувийн амьдралаа өөрийнхөөрөө илэрхийлэх эрхтэй гэж үзсэн бол бусад нь үрчилж авсан хүүхдүүдийг олон нийтийн өмнө огт дурдаагүй нь буруу гэж шүүмжилсэн байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

1 comment

Төгсжаргал 5 сар 18, 2026 - 15:37

Олны танил хүмүүс юу ч хийсэн хүмүүс янз бүрээр хүлээж авдаг юм байна

Хариулах

Сэтгэгдэл үлдээх