Нүүр хуудас Зурхай ба зөвлөгөө6 дугаар сарын 6-7-ны амралтын өдрүүдэд аль ордныхонд аз шовойх вэ?

6 дугаар сарын 6-7-ны амралтын өдрүүдэд аль ордныхонд аз шовойх вэ?

0 сэтгэгдэлүүд

Ирж буй 6 дугаар сарын 6, 7-ны амралтын өдрүүд бол Сансар огторгуй биднийг идэвхтэй хэмнэлээс амгалан тайван, бясалгалын төлөвт шилжүүлэх хоёр талтай үе байх болно. Энэ нь дотоод болон гадаад ертөнцөд олон сонирхолтой үйл явдлыг зөгнөж байна.

6 дугаар сарын 6-ны Бямба гараг маш идэвхтэй өдөр бөгөөд амьдралд огцом, бүр хувьсгалын гэмээр өөрчлөлтүүдийг авчирдаг. Амралтын өдөр тавьсан зорилго тань магадгүй гэр ахуйн ажилтай холбоотой байж болох ч ухрахгүйгээр, зогсолтгүй урагшлах хэрэгтэй. Өмнө нь гаргасан шийдвэрээсээ буцах нь одоогийн амьдралын нөхцөл байдалд таагүйгээр нөлөөлж болзошгүй. Өмнө нь эхлүүлсэн ажлууд, ялангуяа ахуйн чанартай ажлууд маш таатай үр дүн авчрах бөгөөд энэ нь гэнэтийн боловч хүртэх ёстой ашиг орлого хэлбэрээр илэрч магадгүй юм.

6 дугаар сарын 7-ны Ням гараг энергийн хувьд илүү тайван, яаруу бус өдөр байх хэдий ч энэ нь юу ч хийхгүй зүгээр сууж болно гэсэн үг биш юм. Энэ цаг үе нь амьдрал, ажил төрлийн бүхий л салбарт хэрэг болох шинэ мэдээ мэдээллийг олж авахад нэн тохиромжтой. Тэгвэл энэхүү сонирхолтой өдрүүдэд хэнд аз тохиох вэ?

Арслан

Арслангийн ордныхныг өөртөө анхаарал тавьдаггүй гэж хэлж болохгүй ч одоо гадаад төрхөө улам төгс болгоход анхаарах цаг иржээ. Одод энэ амралтын өдрүүдийг стилиэ өөрчлөхөд буюу хувцасны шүүгээгээ шинэчлэхээс авхуулаад үс засалт, нүүр будалтаа өөрчлөхөд зориулахыг зөвлөж байна.

Ийм өөрчлөлтүүд нь зөвхөн хувийн амьдралд төдийгүй, ажил хэргийн талбарт ч таатай үйл явдлуудыг дагуулна. Ялангуяа өндөр ирээдүйтэй, ахиу цалинтай шинэ албан тушаалд томилогдох магадлал өндөр байна. Тиймээс гадаад үзэмждээ анхаарахаас бүү цааргал, гаргасан зардал тань маш хурдан эргэж нөхөгдөх болно.

Хилэнц

Хилэнцийн ордныхныхон, ялангуяа сүүлийн үед ямар нэгэн шалтгаанаар ганцаардлыг мэдэрч байгаа хүмүүс зочлох урилгаас татгалзах хэрэггүй. Энэ нь хэн нэгний төрсөн өдөр эсвэл хотоос гаднах зугаалга ч байж болно.

Магадгүй яг тэнд, олон зочдын дундаас та өөрийн амьдралд чухал үүрэг гүйцэтгэх хүнтэйгээ учрах ч юм бил үү. Тэр хүн заавал таны амьдралын хань буюу насан туршийн хамтрагч байх албагүй. Зарим тохиолдолд хувийн аз жаргалаас ч илүү чухалд тооцогдох үнэнч анд нөхөр байж болох юм. Эцсийн эцэст, амьдралыг надтай яг адилхан нүдээр хардаг хүнтэй тааралдах нь тийм ч элбэг тохиодог зүйл биш билээ.

Матар

Матрын ордныхныг дуусгаж барахгүй их ажлуудаа түр хойш нь тавьж, ядаж энэ амралтын өдрүүдийг амралт зугаалгад зориулахыг одод зөвлөж байна.

Энэ хугацаа нь эх орондоо болон хилийн чанадад хийх аяллын эхлэл байвал хамгийн тохиромжтой. Хэрэв тийм боломж байхгүй бол амралтын горимд шилжиж, ядаж энэ хоёр өдөр байгальд гарах, амралтын өдрийн аялалд явах эсвэл зүгээр л бүх ажлыг хойш тавиад юу ч хийхгүй залхуурах хэрэгтэй. Таны бие махбод болон далд ухамсар танд “баярлалаа” гэж хэлэх бөгөөд Даваа гарагаас эрч хүчтэйгээр ажилдаа ороход бэлэн болно.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх