Нүүр хуудас КиноЖүжигчин Идрис Элба хүлэг баатрын хэргэм хүртлээ

Жүжигчин Идрис Элба хүлэг баатрын хэргэм хүртлээ

0 сэтгэгдэлүүд

Британийн алдартай жүжигчин Идрис Элбаг Их Британийн хаан Карл III албан ёсоор хүлэг баатрын (рыцарь) хэргэмд өргөмжилжээ. Одоогоос түүнийг албан ёсоор “Сэр Идрис Элба” хэмээн дуудах болж байна.

Кино урлагийн салбараас өмнө нь ердөө цөөхөн хэдэн домогт эрхмүүд энэхүү хүндтэй хэргэмийг хүртэж байсан бөгөөд тэдний дунд Энтони Хопкинс, Патрик Стюарт, Майкл Кейн, Гари Олдман нар багтдаг аж.

Идрис Элба нь “Лютер” (Luther), “Тор” (Thor), “Харанхуй цамхаг” (The Dark Tower), “Гурван мянган жилийн хүсэл” (Three Thousand Years of Longing) болон “Төрийн тэргүүнүүд” (Heads of State) зэрэг кинонуудад гол болон чухал дүрүүдийг бүтээсэн билээ. Түүнчлэн тэрээр “Араатан” (Beast), “Унах тусмаа өвдөнө” (The Harder They Fall), “Хотын ковбой” (Concrete Cowboy) зэрэг төслүүдэд тоглосон юм. Британийн авьяаслаг жүжигчин маань 2012 онд нэр хүндтэй “Алтан бөмбөрцөг” (Golden Globe) наадмаас шагнал хүртэж байжээ.

Идрис Элба

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх