Монголын авьяаслаг охин олон улсын тайзнаа дахин үнэлэгдэв
“Little Miss & Mister Universe 2025” буюу Дэлхийн бяцхан мисс тэмцээний Алтан титмийн эзэн Төмөртөмөөгийн Үжингүнж энэ жилийн тэмцээнд Олон улсын хүндэт шүүгчээр уригдсан батламжаа гардан авчээ.
Тус тэмцээн 2026 оны тавдугаар сарын 25-30-ны хооронд БНХАУ-ын Хайнан мужийн Саньяа хотод зохион байгуулагдах юм.
Олон улсын амжилтаар тодорсон бяцхан мисс
Т.Үжингүнж нь загвар, урлагийн салбарт бага наснаасаа амжилт гаргаж, олон улсын болон дотоодын тэмцээнүүдэд өндөр байр эзэлж ирсэн.
Түүний хүртсэн гол амжилтуудаас дурдвал:
- Mongolian Barbieland-2023 загварын шоуны шилдэг оролцогч
- SHINING STARS KIDS MODEL-2023 тэмцээний гранпри
- “Бяцхан мисс-2024” улсын уралдааны дэд мисс
- Mongolian Barbieland-2024 хүүхдийн загварын шоуны шилдэг оролцогч
- Tuvza брэндийн нүүр царай
- Mongoloo kids үндэсний брэндийн нүүр царай
- Anji couture брэндийн хамтрагч
Тэрээр мөн Дубай хотод зохион байгуулагдсан олон улсын хүүхдийн урлаг, загварын наадам “Little Miss & Mister Universe 2025”-д оролцож, Super Grand Prix буюу алтан титмийн эзэн болсон байна.
Шагнал, өргөмжлөлүүд
Үжингүнжийн амжилт зөвхөн загварын тайзаар хязгаарлагдахгүй. Тэрээр дараах шагнал, өргөмжлөлүүдийг хүртжээ:
- Cosmic Costume Awards
- Нийслэлийн гэр бүл, хүүхэд залуучуудын газрын “Авьяас” алтан медаль
- Монголын Хүүхдийн байгууллагын нэгдсэн холбооны “Лидер” алтан медаль
- 2024 оны Нийслэлийн шилдэг хүүхэд
- 2025 оны Нийслэлийн шилдэг хүүхэд
Урлагийн салбарт ч өөрийгөө сорьж байна
Үжингүнж мөн урлагийн чиглэлээр идэвхтэй ажиллаж, ROCKSTAR нэртэй анхны бие даасан уран бүтээлээ гаргасан байна. Түүнчлэн Монгол Улсын Төрийн дуулал болон Монгол Улсын гавьяат багш С.Батболдын “Saki” уран бүтээлийг дуулжээ.
Олон улсын тэмцээний шүүгчээр уригдсан нь түүний амжилт, ур чадварыг дэлхийн түвшинд үнэлж буйн илрэл болж байна.