Нүүр хуудас КиноЗендея, Роберт Паттинсон нарын шинэ “The Drama” кино нээлтээ хийлээ

Зендея, Роберт Паттинсон нарын шинэ “The Drama” кино нээлтээ хийлээ

нийтлэгч Enkhzul Batsukh
0 сэтгэгдэлүүд

Лос-Анжелест болсон нээлт олны анхаарлыг татав

Холливудын жүжигчид Зендея болон Роберт Паттинсон нарын хамтран тоглосон романтик, хар хошин төрлийн “The Drama” кино Лос-Анжелес хотод албан ёсоор нээлтээ хийлээ.

Тус бүтээлийг Норвегийн найруулагч Кристоффер Боргли бичиж, найруулсан бөгөөд гол дүрүүдэд Зендея, Роберт Паттинсон нар тоглосон байна. Харин туслах дүрүүдийг Мамуду Ати, Алана Хаим, Хэйли Гэйтс, Зои Винтерс нар бүтээжээ.

Киноны үйл явдал ба жүжигчдийн шинэ дүр төрх

Киноны үйл явдал гэрлэхийнхээ өмнөх өдөр нэгнээсээ нууц илрүүлсэн залуу хосын түүхийг өгүүлдэг. Энэ нууц нь тэдний харилцааг сорьж, үйл явдлыг өрнүүлдэг байна.

Сүйт бүсгүйн дүрийг бүтээсэн Зендея нээлтийн арга хэмжээнд 2015 оны “Оскар”-ын наадамд өмсөж байсан даашинзаараа дахин гоёж олны анхаарлыг татсан. Тэрбээр энэ жил олон уран бүтээлд оролцож байгаа бөгөөд түүнийг алдаршуулсан “Euphoria” цувралын гуравдугаар бүлэг дөрөвдүгээр сарын 12-нд нээлтээ хийх юм.

“The Drama” кино дөрөвдүгээр сарын 3-наас эхлэн үзэгчдэд хүрнэ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх