Нүүр хуудас Дэлхийн шоу-бизнесЭнрике Иглесиас гэр бүлийнхээ ховор зургаар бага хүүхдээ харууллаа

Энрике Иглесиас гэр бүлийнхээ ховор зургаар бага хүүхдээ харууллаа

нийтлэгч Enkhzul Batsukh
2 сэтгэгдэлүүд

50 настай дуучин Энрике Иглесиас Анна Курниковатай хамт амарч байх үеийн гэр бүлийн зургаа нийтэлж, дөрвөн хүүхдийнхээ хамт авахуулсан ховор мөчийг харуулжээ. Зурагт тэдний гурван сартай бага хүүхэд мөн багтсан байна.

Тэрбээр уг зургийг яхтан дээрх амралтын үеэр авч, “Гэр бүл” хэмээн товч тайлбар бичсэн байна. Кадрын нэг буланд Анна Курникова гар утсаараа зураг авч буй нь ч харагджээ.

Зургийг үзсэн дагагчид бага хүүхдийг аавтайгаа их адилхан гэж онцолж, “Бага нь аавынхаа хуулбар”, “Таны хүүхдүүд үнэхээр хөөрхөн”, “Сайхан гэр бүл” зэрэг сэтгэгдлүүдийг үлдээсэн байна.

2025 оны арванхоёрдугаар сард Энрике Иглесиас болон 44 настай Анна Курникова дөрөв дэх хүүхдээ өлгийдөн авсан. Хүүхдийн хүйс болон нэрийг олон нийтэд зарлаагүй ч хосууд дахин хүүтэй болсон байж магадгүй гэсэн мэдээлэл тархжээ. Тэдний том хүүхдүүд нь найман настай ихэр Николас, Люси болон зургаан настай охин Мария юм.

Саяхан Анна Курниковаг төрсний дараа анх удаа Майами хотод гэр бүлийн хамт харагдсан бөгөөд тэд одоогоор тэнд амьдарч байна.

Энэ үед Иглесиасын гэр бүл өөр нэгэн маргаантай асуудлын дунд байгаа. 2026 оны эхээр түүний аав, 82 настай дуучин Хулио Иглесиаст хэд хэдэн эмэгтэй бэлгийн хүчирхийллийн шинжтэй үйлдэлд буруутгасан ч тэрээр эдгээрийг “бүрэн худал” гэж няцаасан байна. Мөн өмнө нь Энрике Иглесиасын тоглолтын үеэр фенүүдтэйгээ ойр харилцдаг байдал нь хэлэлцүүлэг дагуулж байсан бөгөөд тэрээр Анна Курниковад энэ нь асуудал биш гэж тайлбарлаж байжээ.

Энрике Иглесиас гэр бүлийнхээ ховор зургаар бага хүүхдээ харууллаа
Энрике Иглесиас гэр бүлийнхээ ховор зургаар бага хүүхдээ харууллаа
Энрике Иглесиас гэр бүлийнхээ ховор зургаар бага хүүхдээ харууллаа

Танд ч бас таалагдаж магадгүй

2 сэтгэгдэлүүд

Ходжин 3 сар 20, 2026 - 10:44

Ямар хөөрхөн хүүхэд вэ, гэр бүл нь их аз жаргалтай харагдаж байна

Хариулах
Гэнигэсы 3 сар 20, 2026 - 10:49

Ийм зураг харахаар сэтгэл дулаахан болчихлоо

Хариулах

Сэтгэгдэл үлдээх