Хүү төрж, Ромео нэр өгчээ
Анна Курникова болон Энрике Иглесиас нар дөрөв дэх хүүхдийнхээ хүйс болон нэрийг төрснөөс нь гурван сарын дараа олон нийтэд албан ёсоор мэдэгдлээ. 44 настай экс теннисчин өөрийн цахим хуудсанд нийтэлсэн зургаар дамжуулан шүтэн бишрэгчдийн таамгийг баталж, тэд хүүтэй болсон бөгөөд Ромео хэмээн нэрлэснийг мэдээлжээ.
Тэрбээр “Люси, Николас, Мэри и Ромео” гэж бичиж, бүх хүүхдүүдийнхээ хамт авахуулсан гэр бүлийн зургийг нийтэлсэн байна. Харин 50 настай дуучин Иглесиас сэтгэгдэл хэсэгт дөрвөн зүрхний тэмдэг үлдээжээ.
Фенүүд нэрний сонголтыг идэвхтэй хэлэлцэж, хүүхдийн гадаад төрхийн талаар сэтгэгдэл бичихийн зэрэгцээ хосыг “дөрвөөр зогсох хэрэггүй” хэмээн уриалсан байна.
Олон жил хамтдаа, даруухан амьдрал
Хосууд 2025 оны арванхоёрдугаар сард дахин эцэг эх болсон бөгөөд тэдний том хүүхдүүд болох ихэр Николас, Люси найман настай, охин Мария зургаан настай юм. Курникова, Иглесиас нар 2001 онд танилцаж, 25 гаруй жилийн турш хамт амьдарч байгаа бөгөөд 2023 онд нууцаар гэрлэсэн нь ил болсон.
Тэд одоогоор Майами хотод амьдардаг бөгөөд Курникова хүүхдүүдийнхээ өдөр тутмын амьдралд идэвхтэй оролцож, өөрөө сургуульд нь хүргэж, худалдан авалт хийдэг байна. Харин Иглесиас уран бүтээлээ үргэлжлүүлэн, тоглолтын аялал хийсээр байгаа бөгөөд саяхан Астана хотод тоглолт хийхээ зарласан.
Өмнө нь түүний тайзан дээрх зан авир, тэр дундаа фенүүдтэйгээ ойр харилцдаг байдал нь анхаарал татаж байсан ч Иглесиас Анна Курникова энэ талаар атаархдаггүй гэж тайлбарлаж байжээ.

