Монголын хип хоп урлагийн нэр хүндтэй төлөөлөл болсон “Опозит” хамтлаг 20 жилийн ойн баярынхаа хүрээнд “Болор цом” нэртэй тоглолтоо хийхээр болжээ. Тоглолт энэ оны зургаадугаар сарын 7-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болох бөгөөд тус хамтлаг энэ арга хэмжээгээ урьд өмнөхөөсөө илүү өргөн хүрээтэй, үзүүлбэрийн хувьд нягт уялдаатай байхаар бэлдэж байна.
“Болор цомог” нэртэй шинэ цомог нь нийт 14 дуунаас бүрдэж байгаа бөгөөд тэд өнгөрсөн онд “Horny”, “Wow”, “Toxyo” зэрэг дуугаа олонд хүргэсэн. Харин энэ жил “Zugtsandaa bish shuu”, “Hair Gangsta”, “Bolor Tsom” гэх зэрэг шинэ дуунуудынхаа клипийг үзэгчдэд толилуулаад байгаа юм. Онцлог нь эдгээр клипүүд хоорондоо уялдаа холбоотой зохиолтой, нэгэн цогц түүхийг өгүүлж байгаагаараа сонирхол татаж байна.
Тоглолтын өмнөхөн нэг шинэ клипийг гэнэтийн бэлэг болгон цацах тухайгаа зохион байгуулагчдын зүгээс мэдэгдсэн. Мөн “Опозит” хамтлаг уг тоглолтод шинэ цомгийн дуунаас гадна өмнөх уран бүтээлүүдээ ч багтааж нийт 42 дууг тайзнаа амьд тоглолтоор хүргэхээр болжээ.

1 comment
Тэд энэ удаад ямар нэвтрүүлэг бэлтгэсэн бол гэж бодож байна