CSJH The Grace хамтлагийн Stephanie өөрөөсөө 23 насаар ах, Major League Baseball-ийн тоглогч асан Brady Anderson-тай үерхэж байгаагаа ярьжээ.
Аравдугаар сарын 21-нд YouTube-ийн “No Back Tak” сувгаар Stephanie оролцсон шинэ дугаар цацагдсан бөгөөд тэр харилцаа, найз залуугийнхаа амьдралын хэв маяг болон тэд хэрхэн үерхэж эхэлсэн тухайгаа дэлгэрэнгүй хуваалцсан байна.
Stephanie болон Brady Anderson нар анх 2013 онд танилцжээ.
Найз залуугийнхаа амьдралын хэв маяг, биеийн бэлтгэлийн талаар Stephanie:
“Тэр амьдралдаа нэг ч удаа тамхи татаж, архи ууж байгаагүй. Намайг уух үед л хажууд минь нэг балгадаг. Бас үргэлж дасгал хийдэг. Бие нь үнэхээр чанга”
хэмээн ярьжээ.
Нэвтрүүлгийн үеэр Tak Jae Hoon түүний хувцаслалтын талаар тоглоом шоглоомоор:
“Тэр амьдралдаа хэзээ ч бариу өмд өмсөхгүй байх”
гэхэд Stephanie:
“Тэр зөвхөн леггинс өмсдөг. Гэртээ бараг хувцас өмсдөггүй. Ер нь байгалиараа л байдаг. Зүгээр алчуур ороочихдог”
хэмээн хариулсан байна.
Цар тахлын үеэр харилцаа нь өөрчлөгджээ
Stephanie тэдний харилцаа COVID-19 цар тахлын үед илүү дотно болсон талаар мөн ярьжээ.
“COVID-19-ийн улмаас би Солонгос руу орж чадаагүй. Тэгээд л бид аяндаа үерхэж эхэлсэн”
хэмээн тэр хэлсэн байна.
Тэр цааш нь:
“Бид арваннэгдүгээр сард уулзсан, дараа нь намайг Солонгос руу орохын өмнөх өдөр дахин уулзсан. Бид найман жилийн дараа анх удаа уулзаж байсан. Хоёулаа ‘Юу ч өөрчлөгдөөгүй байна’ гэж хэлсэн. Тэр үед би бүр насыг нь ч мэддэггүй байсан”
хэмээн дурсжээ.
Stephanie болон Brady Anderson нарын насны зөрүү 23 жил боловч тэр анх танилцахдаа энэ талаар мэдээгүй байжээ.
Нэвтрүүлгийн үеэр Tak Jae Hoon:
“Үеийн зөрүү мэдрэгддэггүй юу?”
хэмээн асуусан байна.
Stephanie үүнд насны талаар ярих соёл, хандлагын ялгаа байдаг гэсэн өнцгөөс тайлбарласан талаар эх сурвалж мэдээлжээ.
Stephanie өмнө нь CSJH The Grace хамтлагийн гишүүнээр олонд танигдсан бол Brady Anderson Major League Baseball-д тоглож байсан мэргэжлийн тамирчин юм.