TWICE-ийн Jihyo өөрийн EMITHAUS агентлагийг байгуулсныхаа дараа шинэ профайл зургуудаа танилцуулж, соло карьерынхаа дараагийн үеийг албан ёсоор эхлүүлж байгаагаа харуулжээ.
Аравдугаар сарын 22-нд Jihyo хувийн сошиал хуудсандаа хэд хэдэн шинэ зураг нийтэлж, “A New Chapter” буюу “Шинэ бүлэг” хэмээн тайлбарласан байна.
Шинэ зургууддаа тэр нэг хэв маягаар хязгаарлагдалгүй, өөр өөр дүр төрхийг туршжээ. Хар костюмтай зураг дээрээ хүчтэй харц, итгэлтэй позоор илүү шийдэмгий, харизматик өнгө төрх гаргасан байна.
Харин өөр нэг зураг авалтад тунгалаг материалтай хувцас сонгож, илүү зөөлөн, боловсронгуй уур амьсгал бүрдүүлжээ. Түүний нүүрний илэрхийлэл, поз нь энэ удаа өмнөх хүчтэй төрхөөс огт өөр, дэгжин хэв маягийг тодотгосон байна.
Хар бралетттай зураг хамгийн их анхаарал татав
Jihyo-гийн шинэ профайлын хамгийн зоримог зурагнуудаас нэг нь хар бралетттай төрх байлаа. Энэ нь түүний өмнөх дүр төрхөөс илүү насанд хүрсэн, өөртөө итгэлтэй хэв маягийг харуулсан гэж фэнүүд онцолжээ.
Мөн цагаан футболк, жийнсэн өмдтэй минималист хувцаслалт нь Jihyo-гийн илүү энгийн, өдөр тутмын төрхийг гаргаж, нэг зураг авалтын хүрээнд хэд хэдэн өөр өнгө аясыг зэрэг үзүүлсэн байна.
Саяхан Jihyo EMITHAUS нэртэй өөрийн агентлагийг байгуулж, карьерынхаа шинэ үеийг эхлүүлснээ зарласан. Агентлагийн нэр нь англи хэлний “emit” буюу “цацруулах”, “гэрэлтүүлэх” гэсэн утгатай үгнээс санаа авчээ.
Энэ нэрээр дамжуулан Jihyo уран бүтээлийн өнгө төрх, хөгжмийн боломжоо илүү өргөн хүрээнд хөгжүүлэх зорилгоо илэрхийлж байгаа аж.

Фэнүүд “шинэ бүлэг”-ийг нь хүлээж байна
Шинэ профайл зургууд нийтлэгдсэний дараа фэнүүд болон нетизенүүд Jihyo-гийн өөрчлөгдсөн уур амьсгал, олон талт дүр төрхийг эерэгээр хүлээн авчээ.
Зарим нь хар костюмнаас эхлээд энгийн хувцаслалт хүртэл бүх концепц түүнд зохиж байгааг онцолсон бол нөгөө хэсэг нь “A New Chapter” гэсэн үг одоогийн Jihyo-д хамгийн тохиромжтой тодорхойлолт болж байна гэж бичсэн байна.
EMITHAUS цаашид Jihyo-гийн соло үйл ажиллагааг төв болгож, хөгжим болон контентын чиглэлээр бизнесээ өргөжүүлэхээр төлөвлөжээ. Мөн ирээдүйд шинэ уран бүтээлчдийг нээн илрүүлж, гэрээ байгуулах зорилготой гэж мэдээлсэн байна.
Ийнхүү Jihyo шинэ агентлаг, шинэ профайл, илүү зоримог дүр төрхөөр соло карьерынхаа дараагийн шатыг эхлүүлж байна.