Нүүр хуудас K-dramaPark Min Young усан дор зураг авалтын үеэр амиа алдах шахсан тухайгаа дэлгэлээ

Park Min Young усан дор зураг авалтын үеэр амиа алдах шахсан тухайгаа дэлгэлээ

нийтлэгч Enkhzul Batsukh
0 сэтгэгдэлүүд

Жүжигчин Пак Мин Ён “Marry My Husband” драмын усан доорх зураг авалтын үеэр тохиолдсон хүнд мөчөө илэн далангүй хуваалцжээ.

Гуравдугаар сарын 24-нд TEO YouTube сувгаар гардаг “Salon Drip” нэвтрүүлгийн шинэ дугаарт Пак Мин Ён болон Ви Ха Жүн оролцсон байна. Тэд өмнө нь “Siren’s Kiss” төслөөр хамтран ажиллаж байсан юм.

Нэвтрүүлгийн үеэр хөтлөгч Жан До Ён хоёр жүжигчнээс дүрийнхээ төгс төрхийг хадгалах хэцүү байсан эсэхийг асуухад Ви Ха Жүн “Squid Game” киноны усан доорх зураг авалтын талаар ярьжээ. Тэрээр “Би үнэндээ уснаас маш их айдаг. Тиймээс усанд сэлэх сургалтад хамрагдсан. Гэхдээ сэлж сурах биш, зүгээр л нүүрээ усанд хийх айдсаа даван туулах асуудал байсан” гэж хэлсэн байна.

Үүний дараа Пак Мин Ён өөрийн туршлагыг хуваалцаж, илүү ноцтой нөхцөл байдалтай тулгарч байснаа дурдсан юм. Тэрээр “Усан доорх зураг авалтын үед жинхэнээсээ үхэх айдас төрсөн” гэж ярьжээ.

Тэрээр амьсгалын төхөөрөмжгүйгээр гүйцэтгэсэн нэгэн хүнд хэсгийн тухай ийн өгүүлсэн байна:
“Нэг хэсэгт дүр маань найзыгаа дээш татах ёстой байсан. Би нөгөө жүжигчнийг эсэргүүцэж байхад нь татаж гаргах хэрэгтэй болсон. Бүхнийг орлон тоглогчгүйгээр өөрөө хийсэн.”

Мөн харааны асуудалтай байсан нь нөхцөл байдлыг улам хүндрүүлжээ. Тэрээр
“Миний хараа муу, ихэвчлэн линз зүүдэг. Гэхдээ тэр зураг авалтын үеэр линзээ авах шаардлагатай болсон. Би бараг сохор мэт, бүдэг гэрлийг дагаж 45 градусын өнцгөөр хөдөлж байсан” гэж тайлбарласан.

Амьсгал давчдах мэдрэмжийг тэр ингэж дүрсэлсэн байна:
“Доошилж байхдаа уушги минь агаарыг нэхэж байсан. Камер ажиллаж эхлэхэд би шууд дээш гарч амьсгаа авч байлаа. Үнэхээр амьд үлдэхгүй байх гэж бодсон. Тухайн үед би маш туранхай байсан, дээрээс нь усанд доош татах туухай зүүсэн учраас хурдан гарч чадаагүй.”

Энэ явдлын дараа жүжигчний ажил хэчнээн хэцүүг илүү ойлгосноо онцолж,
“Жүжигчин байна гэдэг амар зүйл биш гэдгийг ойлгосон. Орлон тоглогч байдаг ч ялгаа нь их мэдэгддэг. Би өөрөө сайн сэлдэг гэж боддог, хичээдэг хүн болохоор хийсэн. Гэхдээ тэр зураг авалтын дараа өөрийгөө сайн сэлдэг гэж хэлэхээ больсон” хэмээн хэлжээ.

Пак Мин Ён өмнө нь уг драмын дүрдээ бэлдэхийн тулд жингээ 37 кг хүртэл хассан тухайгаа ярьж байсан нь мөн олон нийтийн анхаарлыг татаж байв.

Park Min Young усан дор зураг авалтын үеэр амиа алдах шахсан тухайгаа дэлгэлээ

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх