“Single’s Inferno 5” шоугаар олны анхааралд өртсөн модель Ким Го Ын өөрийн гадаад төрхтэй холбоотой яриа болон хувийн харилцааны талаарх цуурхлуудад анх удаа шууд хариу өглөө.
Тэрээр гуравдугаар сарын 27-нд өөрийн “고니” нэртэй YouTube сувагт “Ask Me Anything | Finally answering everything” нэртэй бичлэг нийтэлж, олон нийтийн сонирхсон асуултуудад хариулсан байна.
Гоо сайхны ажилбарын талаар илэн далангүй мэдэгдэл
Ким Го Ын нүдний талаар гарсан таамгуудыг баталж, “Би нүдэндээ мэс засал хийлгэсэн. Давхраа хийлгэсэн” хэмээн нээлттэй хэлжээ.
Харин бусад өөрчлөлтийн тухайд тэрээр няцааж, “Хамартаа ямар ч ажилбар хийлгээгүй. Бүр филлер ч хийлгэж байгаагүй” гэж тодотгосон байна. Мөн “Ямар ч ясны мэс засал хийлгэж байгаагүй” хэмээн онцолсон юм.
Тэр өмнө нь хамрын хэлбэрээ засах талаар бодож байсан ч мэс заслын дараа хамрын үзүүр унжих эрсдэлтэй гэж сонсоод татгалзсан гэдгээ тайлбарлажээ. Үүнээс гадна гоо сайхны чиг хандлага өөрчлөгдсөн нь тухайн шийдвэрийг зөв байсан гэж үзэхэд хүргэсэн байна.
Мөн тэрээр ботокс, нүүрний хэлбэр засах тариа, InMode, Shurink, Onda, Titanium зэрэг мэс заслын бус ажилбарууд хийлгэж байсан тухайгаа дурдсан бөгөөд нүүрний массажийг удаан хугацаанд үр дүнгүй гэж үзэн зогсоосон гэдгээ хэлжээ.
Харилцааны цуурхалд цэг тавив
Ким Го Ын шоуны оролцогч Жо И Гонтой холбоотой хайрын цуурхалд мөн хариу өгч, “Бид бодит амьдрал дээр үерхэж байгаа зүйл байхгүй” хэмээн мэдэгдсэн байна.
Тэрээр шоуны төгсгөлд өөр оролцогчийг сонгосон бөгөөд Жо И Гонтой харилцаа нь дараа нь, дахин уулзалтын үеэр илүү ойртсон гэж тайлбарласан юм. Одоогоор тэд энгийн танилын харилцаатай байгаа гэжээ.
Ким Го Ын үзэгчдийн дунд илэн далангүй, өөртөө итгэлтэй зан чанараараа танигдсан бөгөөд түүний энэхүү нээлттэй тайлбар олон нийтийн зүгээс эерэг хандлага авч байна.