IVE хамтлагийн гишүүн Жан Вонён болон жүжигчин Жо Ин Сон нарын хооронд болзож байгаа гэх цуурхал цахим орчинд тарж, олны анхаарлыг татсан ч баттай нотолгоо байхгүй тул удалгүй няцаагдлаа.
Энэ яриа анх алдарт тогооч Ху Дог Жүкийн сошиалд нийтэлсэн зургуудаас үүдэлтэй. Тэрээр өөрийн ресторанд зочилсон алдартнуудын зургийг нэг дор оруулсан пост нийтэлсэн бөгөөд уг зурагт Жо Ин Сон болон Жан Вонён нар хоёулаа багтсан байв.
Үүний дараа зарим хэрэглэгчид тэднийг хамт хооллосон байж магадгүй хэмээн таамаглаж, сэдэв Солонгосын онлайн форумууд, ялангуяа Nate Pann дээр хурдан тархжээ.
Гэвч хэрэглэгчид илүү нарийвчлан ажиглахад тухайн тогооч ихэвчлэн өөр өөр цаг үед ирсэн зочдын зургийг нэгтгэн нийтэлдэг болохыг онцолсон байна. Мөн зураг бүрийн өнцөг, орчны байрлал зэрэг нь ялгаатай байгааг дурдан, хоёр од нэг дор байгаагүй гэж үзжээ.
Иймээс Жо Ин Сон болон Жан Вонён нар үнэхээр хамт байсан эсэхийг батлах тодорхой баримт байхгүй тул ихэнх хэрэглэгчид уг цуурхлыг үндэслэлгүй гэж дүгнэсэн байна. Гэсэн ч албан ёсны тайлбар хийгдээгүй байгаа нь сэдвийг одоог хүртэл анхаарлын төвд байлгасаар байна.