“A-Sound” хамтлаг “Баяртай-20 жил” нэртэй тоглолтоо ирэх тавдугаар сарын 16-нд “Asa Arena”-д зохион байгуулахаар болжээ.
Энэхүү тоглолт нь Монголын амьд хөгжмийн урсгалын томоохон төлөөлөл болсон “A-Sound” хамтлагийн 20 жилийн уран бүтээлийг нэгэн тайзан дээр зангидах онцгой арга хэмжээ болох юм. Тэд уран бүтээлийнхээ эхлэл, өсөлт, өнөөдрийг өөрсдийн түүхтэй нь уялдуулан, дуу бүрээрээ өгүүлэмж бүтээж үзэгчдэд хүргэхээр зэхэж байна.
Мөн хамтлагийн уран бүтээлүүд шинэ найруулгаар дахин амилж, 20 жилийн замналынх нь нэгэн том бүлгийг албан ёсоор өндөрлүүлэх тоглолт болж байгаагаараа онцлогтой.
