Нүүр хуудас Кино“Амьдралд хайртай” кино архинд донтох эмэгтэйн түүхээр нийгмийн эмзэг асуудлыг хөндөнө

“Амьдралд хайртай” кино архинд донтох эмэгтэйн түүхээр нийгмийн эмзэг асуудлыг хөндөнө

нийтлэгч Enkhzul Batsukh
0 сэтгэгдэлүүд

Монгол Улсад согтууруулах ундааны хэрэглээ өндөр хэвээр байгааг харуулсан шинэ тоон мэдээлэл анхаарал татаж байна. Судалгаагаар нэг хүнд жилд дунджаар 35 литр спирт ногдож байгаа нь дэлхийн дундаж болох 5–8 литрээс хэд дахин өндөр үзүүлэлт болжээ.

Энэ нийгмийн ноцтой асуудлыг уран бүтээлээр дамжуулан хөндсөн “Амьдралд хайртай” уран сайхны кино дөрөвдүгээр сарын 10-наас эхлэн бүх кино театраар гарч эхлэхээр болж байна.

“Яруу арт” продакшны бүтээл тус кино нь сэтгэл гутрал, амьдралын хүнд нөхцөл байдлын улмаас архинд донтох болсон эмэгтэйн хувь тавиланг өгүүлэх аж. Киноны гол санаа нь хүний амьдралд зөв дэмжлэг, зөв үг, бусдын оролцоо ямар чухал болохыг харуулахад чиглэжээ.

Мөн энэхүү бүтээл аливаа бэрхшээлийг хорт зуршлаар биш, харин ухаан, тэвчээр, хайр сэтгэлээр даван туулах ёстой гэсэн санааг үзэгчдэд хүргэхийг зорьсон байна.

Кинонд жүжигчин Х.Цасчихэр, Г.Золзаяа, Г.Чулуунцэцэг, М.Саранцэцэг, Б.Батмэнд нар болон 50 гаруй уран бүтээлч оролцжээ.

Ийнхүү нийгмийн эмзэг, бодит асуудлыг урлагаар дамжуулан хөндсөн “Амьдралд хайртай” кино үзэгчдийн хүртээл болоход бэлэн болж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх