Shinhwa хамтлагийн Jun Jin-ийн эхнэр Ryu Yi-seo үр шилжүүлэн суулгах эмчилгээний дараа жирэмсэн болсон ч долоо орчим долоо хоногтойдоо зулбасан тухайгаа дахин нээлттэй ярьжээ. Тэр энэ хүнд үеийг даван туулахад нөхөр нь хажууд нь байж, сэтгэлзүйн хувьд ихээхэн дэмжлэг үзүүлсэнд талархаж байгаагаа хэлсэн байна.
Ryu Yi-seo саяхан өөрийн сувгаар “Jun Jin, Ryu Yi-seo хосын үр хөврөл шилжүүлэн суулгасны дараа” нэртэй бичлэг нийтэлж, жирэмслэлт болон зулбалтын дараах мэдрэмжээ хуваалцжээ.
Тэр:
“Энэ удаа зулбалт болж төгссөн нь үнэхээр харамсалтай байлаа. Жирэмсэн болсноо мэдсэн цагаасаа ийм боломж байж болохыг бодож байсан болохоор шарх нь арай бага байсан ч байж магадгүй”
гэж ярьсан байна.
Ryu Yi-seo богино хугацаанд ч гэсэн хүүхдээ хүлээж байсан үе нь аз жаргалтай байсныг дурсжээ.
“Тэр хугацаа аз жаргалтай байсан. Богинохон хугацаанд ч гэсэн бидэн дээр ирсэн хүүхдэдээ үнэхээр их талархаж байна. Миний түүх хэн нэгэнд бага ч гэсэн тайвшрал өгөх болтугай гэж хүссэн”
хэмээн тэр хэлсэн байна.
“Нөхөр маань ч миний хажууд маш их шаналсан”
Ryu Yi-seo ярианыхаа үеэр нөхөр Jun Jin-ийн дэмжлэгийг дурдахдаа сэтгэл хөдөлж, нулимс унагажээ.
“Нөхөр маань ч миний хажууд сэтгэлзүйн хувьд маш их шаналсан. Нөхөртөө үнэхээр их талархаж байна”
гэж тэр хэлсэн байна.
Үр шилжүүлэн суулгах эмчилгээ нь зөвхөн бие махбодын бус, сэтгэлзүйн хувьд ч хүнд үйл явц байдгийг тэдний өмнөх бичлэгүүдээс харж болохоор байсан. Хос жирэмсэн болсноо мэдсэн үеэсээ эрсдэлийг ойлгож байсан ч хүүхдийнхээ зүрхний цохилтыг сонсож, хэвийн өсөж байгаа тухай мэдээ авах мөч бүрдээ найдвараа хадгалж байжээ.
Гэвч долоо орчим долоо хоногтой үед жирэмслэлт хэвийн үргэлжлээгүй бөгөөд эцэст нь зулбалт болсон байна.
Ryu Yi-seo энэ удаагийн оролдлого бүтэлгүйтсэн ч цаашид дахин хичээх бодолтой байгаагаа илэрхийлжээ.
“Дэмжиж байгаа та бүхэнд баярлалаа. Бүгдээрээ хүчтэй байцгаая”
гэж тэр хэлсэн байна.
Jun Jin болон Ryu Yi-seo нар 2020 онд гэрлэсэн. Хос гэрлэснээсээ зургаан жилийн дараа үр шилжүүлэн суулгах аргаар хүүхэдтэй болохоор бэлтгэж, эмчилгээний үйл явцаа олон нийттэй хуваалцаж иржээ.
Зулбалт нь олон шалтгаантай байж болох бөгөөд жирэмсний эрт үед тохиолдсон зулбалтын яг шалтгааныг тухайн хүнд тодорхой тогтоох боломжгүй байх нь элбэг. Энэ удаагийн тохиолдолд ч ямар нэг нэг шалтгааныг эцэслэн тогтоосон гэх мэдээлэл гараагүй байна.