39 настай жүжигчин Роберт Паттинсон болзооны үеэр төлбөрийг эмэгтэй хүн хийх нөхцөл өөрт нь сэтгэл татам санагддаг тухай ярьж, цахим орчинд хүчтэй хэлэлцүүлэг өрнүүллээ. Тэр энэ талаар “Ёстой драм байна!” романтик инээдмийн киноныхоо сурталчилгааны үеэр хамтран тоглосон жүжигчин Зендаятай ярилцахдаа дурдсан байна.
Паттинсон, “Болзооны үеэр эмэгтэй хүн сэмхэн төлбөрийг нь хийгээд өгчихвөл надад үнэхээр тачаангуй санагддаг. Тэгэхээр нь би ‘Ямар гоё юм бэ, тэр надад санаа тавих юм байна’ гэж боддог” хэмээн хэлжээ.
Харин Зендая нөхөр Том Холландтайгаа харилцааныхаа талаар ярихдаа заримдаа өөрөө мөнгө гаргадаг ч ихэнх тохиолдолд нөхөр нь төлдөг гэж тайлбарласан байна. Тэр мөн анхны болзоон дээр эрэгтэй хүн төлбөрийг өөр дээрээ авах нь өөрт нь таатай мэдрэмж төрүүлдэг гэдгээ нуугаагүй юм. Зендая, “Анхны болзоон дээр эрэгтэй хүн төлбөрийг өөрөө хийвэл надад их таалагдана. Энэ нь миний хувьд үнэхээр боловсон зан шиг санагддаг” гэжээ.
Энэ яриа нийтэд хүрсний дараа цахим орчинд маш олон янзын хариу гарсан байна. Ялангуяа Паттинсоны үгийг зарим эмэгтэй хэрэглэгч шүүмжлэлтэй хүлээн авч, түүнийг эмэгтэй хүнээр дайлуулдаг эр хүн хэмээн ёжилжээ. Сэтгэгдлүүдийн дунд “Тэр хэдэн цагт маникюрт явдаг юм бол”, “Роберт үнэхээр ичмээр байна”, “Эдвард Каллен ингэхгүй байсан”, “Үүнийг Сьюки Уотерхаус юу гэж бодож байгаа бол” гэх мэт хариу ихээр гарсан байна.
Роберт Паттинсон 34 настай жүжигчин Сьюки Уотерхаустай гэрлэсэн бөгөөд тэд нэг охинтой. Хос өнгөрсөн жил нууцаар гэрлэсэн бөгөөд хувийн амьдралаа аль болох олны анхаарлаас хол байлгахыг илүүд үздэг. Гэсэн ч Роберт хэд хэдэн ярилцлагадаа аав болсон тухайгаа ярьж байсан бөгөөд саяхан хүүхэдтэйгээ онцгой холбоо үүссэн тухайгаа хуваалцсан юм.
Харин 29 настай Зендаягийн хувьд түүнийг жирэмсэн байж магадгүй гэсэн яриа сүүлийн үед тархаад байгаа. Үүнтэй зэрэгцэн тэр Том Холландтай нууцаар гэрлэсэн гэх мэдээлэл нэг сарын өмнө стилист Лоу Роучийн амнаас гарсан. Энэ яриа Зендаяг зүүн гарын нэргүй хуруундаа бөгжтэй харагдсаны дараа улам хүчтэй өрнөсөн байна.
1 comment
Энэ дээр маргах шаардлагагүй санагдлаа