Нүүр хуудас Үйл явдал ба зар“Харанга” хамтлаг “Уянгалан дуулагч гитар” амьд тоглолтоороо үзэгчидтэй уулзана

“Харанга” хамтлаг “Уянгалан дуулагч гитар” амьд тоглолтоороо үзэгчидтэй уулзана

нийтлэгч Enkhzul Batsukh
0 сэтгэгдэлүүд

1989 оноос хойш монголчуудын сэтгэл зүрхэнд өөрийн хөгжмөөр хүчтэй цохилж, амьд хөгжмийн тайзнаа хүнд рок урсгалаар өнгө төрхөө тодорхойлсон “Харанга” хамтлаг энэ жил 37 жилийн ойтойгоо золгож байна.

Монголын амьд хөгжмийн урлагийн түүхэнд онцгой мөр үлдээсэн тус хамтлаг уран бүтээлийн баялаг өв сантайгаас гадна гишүүн бүр нь өөрийн зохиосон аялгуу, бүтээлээрээ үнэлэгдэж, Гавьяат жүжигчин, Урлагийн гавьяат зүтгэлтэн цол хүртсэн байдаг. Мөн хамтлагаараа Төрийн соёрхолт болсон анхны бөгөөд цорын ганц хамтлаг гэдгээрээ тэд онцгой байр суурь эзэлдэг.

Энэ удаа “Харанга” хамтлаг фенүүддээ зориулан анплаггед тоглолтоо хүргэхээр болжээ. Тодруулбал, ирэх тавдугаар сарын 21, 22-нд “Уянгалан дуулагч гитар” нэртэй анплаггед тоглолтоо Соёлын төв өргөөнд толилуулах юм байна.Тоглолтын тасалбарыг ticket.mn сайтаар дамжуулан худалдан авах боломжтой аж.

“Харанга” хамтлаг “Уянгалан дуулагч гитар” амьд тоглолтоороо үзэгчидтэй уулзана

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх