Нүүр хуудас Үйл явдал ба зар“Mxrningstar” ирэх сард зуны нээлтийн тоглолтоо хийнэ

“Mxrningstar” ирэх сард зуны нээлтийн тоглолтоо хийнэ

нийтлэгч Enkhzul Batsukh
0 сэтгэгдэлүүд

Амьд хөгжмийн “Mxrningstar” хамтлаг ирэх тавдугаар сард сонсогч фенүүдтэйгээ уулзаж, энэ зуны нээлтийн тоглолтоо хүргэхээр болжээ. Тус тоглолт тавдугаар сарын 22-нд “SocialPay Park”-т болох юм.

“Mxrningstar” хамтлаг 2024 оноос хойш “Хүн”, “Эрх чөлөө” нэртэй цомгуудаараа өөрийн өнгө төрх, уран бүтээлийн чиглэлээ илүү тодорхой харуулж, сонсогчдын анхаарлыг татсан билээ.

Тус хамтлагийн уран бүтээлийг зарим урлаг судлаач хэт нүсэр, ил задгай шуугианд түшиглэдэггүй, харин “чимээгүй хашхираан” шиг дотоод мэдрэмжийг хөдөлгөдөг гэж үнэлдэг байна. Мөн тэдний дууны гүн утгатай үг, дотоод ертөнц рүү чиглэсэн санаа нь сонсогчдод онцгой мэдрэмж төрүүлдэг хэмээн онцолжээ.

Иймээс ирэх сард болох энэхүү тоглолт нь “Mxrningstar” хамтлагийн уран бүтээлийг үнэлдэг үзэгчдэд онцлох хөгжмийн үдэш болох төлөвтэй байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх