Нүүр хуудас Үйл явдал ба зар13-17 насныхны “Mobile Legend” тэмцээнд оролцох бүртгэл эхэллээ

13-17 насныхны “Mobile Legend” тэмцээнд оролцох бүртгэл эхэллээ

нийтлэгч afoot1428
0 сэтгэгдэлүүд

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан «Хөгжлийн харандаа» нэртэй танин мэдэхүйн, инновацын үзэсгэлэнг 2024 оны 6 дугаар сарын 1-ний өдөр “Соёлын төв өргөө”-нд зохион байгуулах гэж байна. Үзэсгэлэнг Нийслэлийн Бизнес инновацын газар болон Монголын скаутын холбоо хамтран зохион байгуулж байгаа бөгөөд хүрээнд нь өсвөр үеийнхний дунд е-спортын тэмцээн зохион байгуулна.

Тэмцээний төрөл:

  • Counter Strike 2
  • Mobile Legend

Тэмцээнд 13-17 насны хүүхэд, залуус оролцох боломжтой бөгөөд оролцогчид өөрсдийн багаа бүрдүүлэн бүртгүүлнэ. Төрөл тус бүрд эхний гурван байр болон шилдэг тоглогч (MVP)-ийг мөнгөн шагналаар шагнана.

Бүртгэлийн холбоос:
https://forms.gle/fezcDkZ8y1bTszvc8

Бүртгэл дуусах хугацаа:
2024 оны 5 дугаар сарын 28

Бусад үйл ажиллагаа:

  • “Cosplay” тэмцээн: Оролцогчид дуртай хүүхэлдэйн кино, аниме, тоглоомын баатрын дүрд хувирч оролцоно.
  • “Хуваалцангаа цуглуулъя” үзэсгэлэн: Өвөрмөц цуглуулгатай хүүхдүүд бусадтай солилцох, танилцуулах боломжтой.

Холбогдох дугаар (үзэсгэлэнд оролцох хүсэлтэй хүүхдүүдэд):
88927079

You may also like

Сэтгэгдэл үлдээх