Нүүр хуудас Кино “The Devil Wears Prada” киноны үргэлжлэл 2026 онд дэлгэцнээ гарна

“The Devil Wears Prada” киноны үргэлжлэл 2026 онд дэлгэцнээ гарна

нийтлэгч afoot1428
0 сэтгэгдэлүүд

2006 онд үзэгчдэд хүрч, дэлхий дахинаа загварын ертөнц, карьер, эмэгтэйчүүдийн эрх мэдлийн сэдвийг онцгойгоор харуулж, олон нийтийн талархлыг хүлээсэн “The Devil Wears Prada” киноны үргэлжлэл албан ёсоор хийгдэхээр боллоо.

Variety сэтгүүлийн мэдээллээр, шинэ ангийн зохиол, найруулагчийн нэр зэрэг дэлгэрэнгүй мэдээлэл хараахан ил болоогүй байгаа ч эхний ангийн гол дүрүүдийг бүтээсэн Энн Хэтэуэй, Мерил Стрип, Эмили Блант нар эргэн ирэх нь баталгаажжээ.

Энэхүү кино нь загварын ертөнцийн хатуу дүрэм, эрх мэдэл, хувь хүний сонголт, үнэ цэнийн тухай өгүүлдэг. Гол баатар Энди нь дэлхийн хамгийн том загварын сэтгүүлийн редактор Миранда Пристлийн туслахаар ажилд орж, карьер ба хувийн амьдралын зааг дээр ирдэг түүхийг өгүүлдэг билээ.

Шинэ анги болох The Devil Wears Prada 2 нь 2026 оны тавдугаар сарын 1-ний өдөр зөвхөн кино театруудаар нээлтээ хийхээр товлогджээ.

You may also like

Сэтгэгдэл үлдээх

Манай мэдээллийн товхимолд бүртгүүлж, хамгийн сүүлийн үеийн чиг хандлага ба зөвлөгөөг хүлээн аваарай!

MongolShow.biz – Монгол болон дэлхийн шоу бизнес, урлаг, кино, фешн, стиль, лайфстайл, зурхай, боловсрол болон нийгмийн шинэ мэдээг бодит эх сурвалжаас уншигчдад хүргэдэг онлайн платформ юм.

© 2025 MongolShow.biz. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.