Нүүр хуудас Дэлхийн шоу-бизнесШер 15 жилийн дараа нууц ач охиныхоо тухай мэдэж, цочролд оржээ

Шер 15 жилийн дараа нууц ач охиныхоо тухай мэдэж, цочролд оржээ

нийтлэгч Enkhzul Batsukh
0 сэтгэгдэлүүд

Домогт дуучин Шер үнэндээ 15 жилийн өмнөөс эмээ болсон байж болзошгүй гэх мэдээлэл олны анхаарлыг татаж байна. Өмнө нь модель байсан Кейти Эдвардсын ярьснаар, тэр өнгөрсөн жил поп хөгжмийн алдарт одод хамаарах Шерт маш цочирдом үнэнийг хэлсэн аж. Түүний хэлснээр, Шерийн хүү Элайжа Блу Оллмэнаас төрсөн охин түүнд байдаг бөгөөд дуучин энэ хүүхдийн оршин байгааг 15 жилийн турш огт мэдээгүй явсан гэнэ. Энэ талаар The Sun мэдээлжээ.

49 настай Эдвардсын өгүүлснээр, тэр болон Элайжа 2010 онд богино хугацаанд дотно харилцаатай байсан бөгөөд үүний дараа Эвер нэртэй охин мэндэлсэн байна. Эдвардс Элайжа хүүхдийн талаар анхнаасаа мэддэг байсан ч жинхэнэ утгаараа аавын үүрэг хариуцлага хүлээгээгүй гэж мэдэгджээ. Түүний хэлснээр, Элайжа хэдэн жилд нэг удаа гарч ирдэг ч эцэг хүний оролцоо, хариуцлагаас үргэлж хөндий байсан аж.

Хамгийн их цочирдуулсан зүйл нь Шер энэ бүх үнэнтэй зөвхөн өнгөрсөн оны зургаадугаар сард нүүр тулсан явдал гэж Эдвардс ярьжээ. Түүний хэлснээр, дуучин өөрөө түүнтэй холбогдож, хэдэн жилийн өмнөөс сонсож байсан цуурхлыг баталгаажуулахыг хүссэн байна. Мөн Элайжа 2021 онд тунг хэтрүүлснийхээ үеэр хүүхдийн талаар дурдсан ч Шер тэр үед түүний үгийг хий дэмий зүйл гэж үзэн тоогоогүй өнгөрсөн гэжээ.

“Тэр энэ мэдээг сонсоод амьсгаа нь хүртэл давчдсан” хэмээн Эдвардс өгүүлсэн байна. Тэрээр мөн Шер гэр бүлийнхэндээ “Бурхан минь, би эцэст нь эмээ болчихлоо” гэж хэлсэн гэж нэмж ярьжээ.

Хэдий өнгөрсөн түүх нь төвөгтэй байсан ч үүнээс хойш Эдвардс болон Шерийн харилцаа илүү ойр дотно болсон гэж мэдээлж байна. Эдвардсын хэлснээр, өнгөрсөн оны есдүгээр сард тэр болон 15 настай Эвер нарыг Шер Малибу дахь гэртээ зочлохыг урьжээ. Тэнд дуучин тэднийг халуун дотноор хүлээн авч, нэгэн зэрэг найрсаг эзэгтэй, шинэ эмээгийн дүрийг харуулсан байна. Эдвардсын ярьснаар, Шер Эверт өөрийн тайзны хамгийн алдартай хувцсуудыг үзүүлж, амьдралынх нь талаар сонирхон асууж байсан аж.

Шер амьдралдаа хоёр удаа гэрлэж байжээ. Тэрээр хөгжимчин Сонни Боно болон дуучин Грегг Оллмэн нартай гэр бүл болж байсан бөгөөд энэ хоёр гэрлэлтээсээ Чаз Боно, Элайжа Блу Оллмэн гэх хоёр хүүхэдтэй болсон юм. Том хүү Чаз төрөхдөө эмэгтэй хүйстэй байсан ч хожим хүйсээ эрэгтэй болгон өөрчилсөн. Харин Элайжа олон жилийн турш хориотой бодисын хамааралтай тэмцэж ирсэн нэгэн юм. Тэрээр дуучин Марианджела Кингтэй гэрлэж, 11 жилийн хамтын амьдралын дараа 2025 онд салсан байна. Мөн хэдэн жилийн өмнө Шер хүүгийнхээ донтолтын асуудлаас болж түүнд асран хамгаалагч тогтоолгох хүсэлт гаргаж байсан талаар мэдээлэл гарч байв.

Өдгөө 79 настай Шер 39 настай хөгжмийн продюсер Александр Эдвардстай үерхэж байгаа бөгөөд тэд 2022 оны арваннэгдүгээр сард харилцаагаа эхлүүлсэн байна. Хосууд хэсэг хугацаанд тусдаа болсон ч дараа нь дахин нийлжээ. Харин 2026 оны гуравдугаар сард Шер нэргүй хуруундаа бөгжтэй олны өмнө гарч ирснээр сүй тавьсан байж магадгүй гэсэн шинэ яриа мөн дэгдсэн юм.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх