Нүүр хуудас K-dramaIU хайрын тухай дотоод бодлоо илэрхийллээ: “Хэрэв жинхэнэ бол байнга харуулах шаардлагагүй”

IU хайрын тухай дотоод бодлоо илэрхийллээ: “Хэрэв жинхэнэ бол байнга харуулах шаардлагагүй”

нийтлэгч Enkhzul Batsukh
0 сэтгэгдэлүүд

Дуучин, жүжигчин IU хайр сэтгэлийн талаарх өөрийн бодлыг нээлттэй хуваалцаж, жинхэнэ мэдрэмжийг заавал үгээр эсвэл үйлдлээр байнга батлах шаардлагагүй гэж үздэгээ ярьжээ.

Дөрөвдүгээр сарын 23-нд IU-ийн YouTube сувагт “21st Century Project Completed” нэртэй бичлэг нийтлэгдсэн байна. Тус бичлэгт тэр Perfect Crown драмын хамтран тоглосон жүжигчид болох Byeon Woo Seok, Lee Yeon, Yoo Su Bin нартай хамт оролцож, зураг авалтын арын түүхээс хуваалцжээ.

Зураг авалтын үеэр илүү дотноссон дөрвөн жүжигчин ярианы турш хөгжилтэй, амьд уур амьсгал бүрдүүлсэн байна. Тэд дүрүүддээ бүрэн орсон хэвээр, өөрсдийн бүтээсэн дүрүүдээрээ хүртэл “баг” болон хуваагдаж, дэлгэцэн дээрх зохицлыг бодит уур амьсгал дээр ч мэдрүүлжээ.

Ярилцлагын үеэр Byeon Woo Seok өөрийн Yoo Su Bin-тай хамт авсан нэгэн хэсэг төлөвлөснөөс нь тийм ч сайн болоогүйг дурссан байна. Харин Yoo Su Bin энэ талаар тайлбарлахдаа тухайн зураг авалт хуваарийн сүүл үед хийгдсэн, тэр үед тэд илүү дотноссон байсан болохоор сайн гаргах ёстой гэсэн дарамтыг илүү мэдэрсэн гэжээ. Үүний дараа Byeon Woo Seok, “Бид илүү их санаа тавьдаг болсноор мэдрэмж ч илүү хүчтэй болсон байх” хэмээн хэлсэн байна.

Энэ үгийг сонссон Lee Yeon тоглоом шоглоомоор, “Тэгэхээр эхэндээ хайр нь бага байсан гэсэн үг үү?” хэмээн асуужээ. Тэр үед IU өөрийн байр суурийг тайван байдлаар илэрхийлж, “Тийм ээ. Хэрэв энэ үнэхээр жинхэнэ хайр бол түүнийгээ тэгж байнга яриад байх хэрэгцээ ч төрдөггүй” гэж хэлсэн байна. Тэр цааш нь, “Хайр гэдэг зүрхний хамгийн гүнд зүгээр л оршиж байдаг зүйл” хэмээн нэмж хэлжээ.

Түүний энэ үг ярианы дараа хэсэгхэн нам гүм байдал үүссэн ч удалгүй Byeon Woo Seok өөрийн бодлыг хэлж, “Сүүлийн үед бол хайраа илэрхийлж байх нь сайхан зүйл юм гэж боддог болсон” хэмээн ярьсан байна. Үүнийг сонссон Yoo Su Bin шуудхан “Би танд хайртай, ах аа” гэж хэлснээр зураг авалтын талбай даяар инээд хөөр болжээ. Харин Byeon Woo Seok ч гэсэн “Би ч бас чамд хайртай” гэж хариулж, хайрыг илэрхийлэх хэрэгтэй гэсэн санаагаа дахин баталсан байна.

IU 2022 оноос хойш жүжигчин Lee Jong Suk-тай харилцаагаа олон нийтэд ил болгосон бөгөөд тэдний холбоо өдгөө дөрөв дэх жилдээ үргэлжилж байгаа юм. Тэд анх 2012 онд SBS-ийн Inkigayo нэвтрүүлэг дээр хамтран ажиллах үеэрээ танилцсан байна. Харилцаагаа анх батлах үед Lee Jong Suk үүнийг “удаан хугацаанд тээсэн сэтгэлийн үр дүн” хэмээн тодорхойлж байсан бол IU олон жилийн турш хамтран ажиллаж, бие биедээ түшиг болж ирэх явцдаа мэдрэмж төрсөн гэж хэлж байжээ.

Энэ хооронд Perfect Crown драм баасан, бямба гараг бүрийн орой 21:50 цагаас MBC сувгаар гарч байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх