Нүүр хуудас K-dramaЖон Ын Хе нөхрөө өмөөрсөн мөч олны сэтгэлийг хөдөлгөв

Жон Ын Хе нөхрөө өмөөрсөн мөч олны сэтгэлийг хөдөлгөв

нийтлэгч Enkhzul Batsukh
0 сэтгэгдэлүүд

Дауны синдромтой жүжигчин Жон Ын Хе нөхөр Жо Ён Намынхаа талд бат зогссон сэтгэл хөдөлгөм мөч олон нийтийн анхаарлыг татлаа.

Дөрөвдүгээр сарын 24-нд Жон Ын Хе өөрийн сошиал хуудаснаа “Яагаад миний нөхрийг загнаад байгаа юм бэ?” гэсэн тайлбартай бичлэг нийтэлж, нөхөртэйгөө өнгөрүүлдэг өдөр тутмын амьдралынхаа нэг хэсгийг харуулжээ.

Бичлэгт Жо Ён Нам өөрийн ажиллуулдаг кафед бизнесийн бэлтгэлээ хийж, шинээр ирсэн бараануудыг нямбай савлаж байгаа нь гарна. Тэрээр наалт зөв хуулж чадахгүй бага зэрэг будилахад хажуугаас нь нэгэн хүн түүний үйлдлийг шүүмжилсэн байна. Үүнийг сонссон Жон Ын Хе шууд сэтгэл хөдлөн “Яагаад түүнийг загнаад байгаа юм бэ?” хэмээн хэлж, нөхрөө өмөөрчээ.

Гэсэн ч тэр дараа нь нөхрөө эвгүй байдалд орсон байх вий гэж санаа зовон “Би зүгээр л тэгж хэлсэн юм” хэмээн зөөлөн тайвшруулсан байна.

Кафе завгүй ажиллаж байх үеэр Жон Ын Хе мөн нөхөртөө идэвхтэй тусалжээ. Тэрээр “Би ч гэсэн эхнэр нь шүү дээ, тиймээс туслах ёстой” гэж халуун дулаанаар хэлж, хамтын амьдралдаа хэрхэн оролцож буйгаа харуулсан байна.

Жо Ён Нам наалтыг бага зэрэг муруй наасан ч Жон Ын Хе түүнийг үргэлж дэмжсээр байв. Ажилтнуудын нэг нь “Ын Хе нөхөр нь юу ч хийсэн ‘сайн хийлээ’ гэж хэлдэг” хэмээн хошигноход бүгд инээлдэж, түүний хайр халамжтай зан чанар тодорчээ.

Жон Ын Хе өмнө нь tvN сувгийн “Our Blues” драмд Хан Жи Миний ихэр эгчийн дүрийг бүтээснээр олон нийтэд өргөн танигдсан юм.

Тэрээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан ажлын хөтөлбөрөөр дамжуулан Жо Ён Намтай танилцаж, өнгөрсөн оны тавдугаар сард гэрлэсэн. Түүнээс хойш хосууд “Same Bed, Different Dreams 2: You Are My Destiny” нэвтрүүлэг болон YouTube сувгаараа шинэхэн гэр бүлийн амьдралаа хуваалцаж, үзэгчдээс халуун дэмжлэг авч байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх