Нүүр хуудас K-dramaHong Jin Kyung хорт хавдартай тэмцсэн хүнд үеэ нулимстай дурсав

Hong Jin Kyung хорт хавдартай тэмцсэн хүнд үеэ нулимстай дурсав

нийтлэгч Enkhzul Batsukh
0 сэтгэгдэлүүд

Солонгосын хайртай оддын нэг Hong Jin Kyung хорт хавдартай тэмцэж, зургаан удаа химийн эмчилгээ хийлгэсэн хүнд үеийнхээ талаар илэн далангүй ярьжээ.

Дөрөвдүгээр сарын 26-ны үдээс хойш MBC-ийн “So Ra and Jin Kyung” энтертайнмент нэвтрүүлгийн эхний дугаар цацагдсан байна.

Нэвтрүүлгийн үеэр Hong Jin Kyung Lee So Ra-тай 15 жилийн турш уулзаагүй тухайгаа ярихдаа “Эгчтэйгээ уулзаагүй тэр 15 жилийн хугацаанд би гэрлэж, хүүхэдтэй болж, хорт хавдартай тэмцэж, бүр салсан” хэмээн тайван боловч амьдралынхаа хүнд үеүдийг дурджээ.

Тэрээр хорт хавдрын эмчилгээний үеийн сэтгэл зүй, бие махбодын зовлонгоо нуусангүй. Hong Jin Kyung “Би хорт хавдартай байсан. Би зургаан удаа химийн эмчилгээ хийлгэсэн. Зургаан удаа. Химийн эмчилгээ гэдэг тийм байдаг. Эхний болон сүүлийн удаагийн эмчилгээ хамгийн амархан. Эхнийх нь юу болохыг мэдэхгүй учраас зүгээр л давж гардаг. Сүүлийнх нь үнэхээр сүүлчийнх учраас амархан санагддаг” гэж ярьсан байна.

Түүний хэлснээр хамгийн хүнд үе нь дунд хэсгийн эмчилгээнүүд байжээ. Тэрээр “Гурав дахь, дөрөв дэх эмчилгээ хамгийн хэцүү байсан. Тэр үед би бууж өгмөөр санагдсан. Амьдрахыг ч хүсэхгүй байсан” хэмээн тухайн үед тулгарсан туйлдсан талаараа илэн далангүй хуваалцжээ.

Гэсэн ч Hong Jin Kyung одоо бүрэн эдгэрч, эрүүл болсон гэдгээ хэлж, Lee So Ra-г тайвшруулсан байна.

Мөн тухайн өдөр Lee So Ra Hong Jin Kyung хорт хавдартай тэмцэж байхдаа ч үнэнч, халамжтай байдлаа хадгалж ирснийг дурдсан юм. Тэрээр талийгаач Choi Jin Sil-ийн хүүхдүүд болох Hwan Hee, Joon Hee нарыг үргэлж анхаарч ирснийг нь онцолж, “Чи Hwan Hee, Joon Hee хоёрыг үргэлж харж хандсаар ирсэн” гэж хэлжээ.

Хүүхдүүдийг хэрхэн ийм сэтгэлээр халамжилдаг талаар асуухад Hong Jin Kyung “Би тэдэнтэй ойр ойрхон уулзаж, их зүйл хийж чадсан гэж хэлж чадахгүй. Гэхдээ би тогтвортой байх гэсэн бодлоор эхэлсэн. Ямар нэг зүйл тохиолдвол тэд над дээр ирж болохоор, үргэлж хажууд нь тогтвортой байхыг хүссэн” хэмээн хариулсан байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх