Chae Ryu Jin шинэ нэр, шинэ дүр төрхөөр олон нийтэд өөрийгөө танилцууллаа
Тавдугаар сарын 3-нд Boys24-ийн оролцогч асан Ryujei буюу одоо Chae Ryu Jin Instagram дахь “How Much” хаягийн контентод оролцож, өөрийгөө танилцуулан өнөөгийн амьдралынхаа талаар дэлгэрэнгүй ярьжээ.
Chae Ryu Jin өөрийгөө 174 см өндөр, 54 кг жинтэй гэж танилцуулсан байна. Продакшны баг түүний өндрийг магтахад тэрээр “Хүмүүс миний дугаарыг асуухдаа ихэвчлэн намайг model мөн үү гэж асуудаг” хэмээн хариулжээ.
Мөн тэрээр өөрийн ideal type-ийн талаар ярьсан байна. Болзох хүний өндөр чухал эсэхийг асуухад Chae Ryu Jin “Би өндөр хардаггүй. Би өөрөө аль хэдийн өндөр болохоор олон хүн надаас намхан байдаг” гэж хэлжээ.
Тэрээр Lee Jin Wook-ийг өөрийн ideal type гэж нэрлэсэн бөгөөд хайр дурлалын харилцаанд насны дээд хязгаар хэд байх боломжтойг асуухад “60 нас хүртэл” хэмээн хошигнон хариулсан байна.
Эрэгтэй idol-оос streamer, influencer болсон замнал
Одоогийн ажлынхаа талаар Chae Ryu Jin “Би Chzzk дээр streamer-ээр ажиллаж байна” гэж ярьжээ. Ярилцлагын үеэр хэн нэгэн түүний намуухан, сөөнгө хоолойг дурдсан үед тэрээр илэн далангүйгээр “Би үнэндээ transgender” хэмээн мэдэгдсэн байна.
Тэрээр streamer болохоосоо өмнө эрэгтэй idol-ийн хувиар үйл ажиллагаа явуулж байсан тухайгаа ч хуваалцжээ. Chae Ryu Jin “Би нэг удаа Boys24 audition program-д оролцож байсан” гэж хэлсэн байна.
Трансжендер хүмүүсийн талаарх өрөөсгөл ойлголтын тухайд тэрээр “Шүүхээсээ өмнө эхлээд надтай уулз. Би муухай үнэртэй, бохир хүн биш. Надаас perfume үнэртдэг” хэмээн шулуухан хэлж, сөрөг stereotype-уудын эсрэг байр сууриа илэрхийлжээ.
Шилжилтээсээ өмнө Chae Ryu Jin 2016 онд Mnet-ийн audition program Boys24-д Chae Ho Cheol нэрээр оролцож байсан. Дараа нь 2022 онд тэрээр олон үндэстний долоон гишүүнтэй boy group JWiiver-ийн бүрэлдэхүүнд Ryujei тайзны нэрээр дебют хийжээ. Гэвч тус хамтлаг дараа жил нь тарсан байна.
JWiiver тарсны дараа тэрээр нэрээ Chae Ryu Jin болгон өөрчилж, influencer-ийн замналаа эхлүүлжээ. Тэрээр өнгөрсөн жил live broadcast-ийн үеэр өөрийгөө transgender гэдгээ олон нийтэд илчилсэн байна.
