Нүүр хуудас Үйл явдал ба зарЖесси “Super Concert 2026”-д оролцохоор Монголд ирнэ

Жесси “Super Concert 2026”-д оролцохоор Монголд ирнэ

нийтлэгч Enkhzul Batsukh
0 сэтгэгдэлүүд

Зуны томоохон тоглолтын дараагийн уран бүтээлч зарлагдлаа

Зургаадугаар сарын 20-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болох “Super Concert 2026” тоглолтод оролцох уран бүтээлчдийн нэрийг зохион байгуулагчид шат дараатайгаар зарласаар байна.

Энэ удаад нэр нь нууц хэвээр байсан дараагийн уран бүтээлч нь Өмнөд Солонгосын алдарт дуучин, реппер Жесси болохыг “Эвандис энтертайнмент” мэдэгдлээ.

Жесси эрч хүчтэй тайзны үзүүлбэрээрээ танигдсан

Жесси нь хүчтэй хоолой, өөртөө итгэлтэй тайзны төрх, өвөрмөц хэв маягаараа олон улсад танигдсан уран бүтээлч юм. Түүний оролцоо “Super Concert 2026”-ийн хүлээлтийг улам нэмэгдүүлж байна.

Одоогоор тоглолтод оролцох уран бүтээлчдийн жагсаалтад асуултын тэмдгээр халхлагдсан зургаан нэр үлдсэн бөгөөд тэднийг цаашид дараалан зарлах төлөвтэй байна.

Тасалбарын захиалга үргэлжилж байна

“Super Concert 2026” энэ зуны хамгийн олон үзэгчтэй, хамгийн их хүлээлттэй хөгжмийн арга хэмжээнүүдийн нэг болох төлөвтэй байна.Тасалбар захиалах холбоос: https://shoppy.mn/superconcert2026

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх