Нүүр хуудас K-dramaHyun Bin, Son Ye Jin нарын Baeksang 2026 дээрх нууцхан мөчүүд фенүүдийг догдлуулав

Hyun Bin, Son Ye Jin нарын Baeksang 2026 дээрх нууцхан мөчүүд фенүүдийг догдлуулав

нийтлэгч Enkhzul Batsukh
0 сэтгэгдэлүүд

Хос улаан хивсэн дээр хамт гараагүй ч анхаарал татлаа

Жүжигчин Hyun Bin болон Son Ye Jin нар 62 дахь удаагийн Baeksang Arts Awards-ын үеэр дахин фенүүдийн хайртай хос гэдгээ баталлаа.

Шагнал гардуулах ёслол тавдугаар сарын 8-нд өндөрлөсөн ч тэдний тайзны арын дулаан, даруухан харилцааны тухай яриа сошиал сүлжээ болон Солонгосын онлайн нийгэмлэгүүдэд одоо ч үргэлжилж байна.

Son Ye Jin, Hyun Bin нар улаан хивсэн дээр хамт алхсангүй. Мөн үндсэн ёслолын үеэр зэрэгцэн суугаагүй. Гэсэн ч фенүүд тэд ёслолын турш хоорондоо чимээгүйхэн уулзаж, цаг өнгөрөөх арга олж байсныг анзаарчээ.

Завсарлагааны үеэр хамт алга болсон гэх яриа гарчээ

Тухайн арга хэмжээнд байсан үзэгчдийн хэлснээр, Hyun Bin ёслолын үеэр Son Ye Jin-ийн сууж байсан хэсэг рүү хэд хэдэн удаа очиж харагдсан байна.

Мөн завсарлагааны үеэр хоёр жүжигчин хоёулаа өөр өөрийн суудлаасаа нэгэн зэрэг алга болж, ёслол дахин эхлэхэд тус тусдаа буцаж ирсэн нь фенүүдийн анхаарлыг татжээ.

Үүний дараа олон хүн тэднийг завсарлагааны үеэр нууцхан уулзаж, бие биедээ баяр хүргэсэн байж магадгүй хэмээн хошигнон бичсэн байна.

Хоёулаа том амжилт гаргасан үдэш байв

Энэ жилийн Baeksang Awards хосын хувьд онцгой үдэш болсон. Son Ye Jin “No Other Choice” киноны багийн хамт ёслолд оролцсон бөгөөд уг бүтээл Шилдэг кино шагнал хүртжээ.

Харин Hyun Bin “Made In Korea” бүтээлээрээ Шилдэг эрэгтэй жүжигчин шагналыг хүртсэн байна.

Фенүүд тэдний харилцааг хараад “Хайрыг нууж болдоггүй”, “Түрхэн зуур хол байсан ч бие биеэ санасан бололтой” гэх мэт сэтгэгдэл үлдээжээ.

Son Ye Jin нөхрийнхөө ялалтыг бичиж авчээ

Хамгийн их алдартай болсон мөчүүдийн нэг нь Hyun Bin-ийн нэрийг шилдэг эрэгтэй жүжигчнээр зарлах үе байв.

Камерт Son Ye Jin гар утсаараа тэр мөчийг бичиж авч байгаа нь буужээ. Түүний царайд бахархал, баяр, хайр дүүрэн байсан гэж олон үзэгч бичсэн байна. Зарим фен түүний харцыг “хайраар дүүрэн” гэж тодорхойлжээ.

Hyun Bin шагналаа гардан авахдаа гэр бүлдээ талархал илэрхийлсэн нь фенүүдийг улам догдлуулсан байна.

Тэрээр “Хамгийн гол нь миний өмнө сууж байгаа эхнэр Ye Jin болон бидний хайртай хүүдээ… Би та хоёртоо маш их хайртай” гэж хэлжээ.

“Crash Landing On You”-гоос бодит хайр эхэлсэн

Son Ye Jin, Hyun Bin нар анх 2018 оны “The Negotiation” кинонд хамтран тоглож байв. Тухайн үед хоёр жүжигчин бие биеийнхээ талаар эерэг сэтгэгдэлтэй болсон гэдэг.

Son Ye Jin өмнө нь Hyun Bin-ийн төрхийг магтаж, түүний арьс, үс нь эмэгтэйчүүд хүртэл атаархмаар төгс гэж хошигнон хэлж байсан.

Hyun Bin ч мөн Son Ye Jin-ийг анх хамт ажиллахдаа бодсоноосоо илүү нөхөрсөг, энгийн хүн байсныг гайхсан гэж ярьж байжээ. Тэрээр “The Negotiation” кинонд тоглох болсон нэг шалтгаан нь Son Ye Jin аль хэдийн төсөлд нэгдсэн байсан явдал гэж хэлсэн удаатай.

Гэхдээ Hyun Bin тэдний хайр дурлал 2019 онд “Crash Landing On You” драмын зураг авалтын үеэр албан ёсоор гүнзгийрсэн гэж тайлбарлаж байв. Зураг авалтын дараах ярилцлага, сурталчилгаа, рекламын ажлуудын үеэр тэд улам ойртсон байна.

Хос хувийн амьдралаа чимээгүй хадгалдаг

Hyun Bin, Son Ye Jin нар ойролцоогоор хоёр жил үерхсэний дараа 2022 оны гуравдугаар сард хуримаа хийсэн. Тэр ондоо тэд хүүтэй болсон юм.

Алдар нэр ихтэй ч хос хувийн амьдралаа аль болох тайван, нууцлаг байлгахыг хичээдэг. Son Ye Jin өмнө нь хүүхдийнхээ хувцсыг хатаах зэрэг энгийн гэр бүлийн мөчүүдээс аз жаргал мэдэрдэг тухай ярьж байсан.

Мөн тэд хүүгийнхээ хувийн нууцыг маш сайн хамгаалдаг гэдгээрээ танигдсан.

Фенүүдийн хувьд Hyun Bin, Son Ye Jin нарын харилцаа алдартнуудын энгийн gossip гэхээсээ илүү бодит амьдрал дээр үргэлжилж буй романтик драм шиг санагддаг бөгөөд цаг хугацаа өнгөрөх тусам улам дулаахан харагдаж байна.

Hyun Bin, Son Ye Jin нарын Baeksang 2026 дээрх нууцхан мөчүүд фенүүдийг догдлуулав

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх