Нүүр хуудас УрлагАзийн гунигт хайрын дуулал: “Чио Чио Сан” дуурийг БНСУ-ын уран бүтээлчидтэй хамтран тоглоно!

Азийн гунигт хайрын дуулал: “Чио Чио Сан” дуурийг БНСУ-ын уран бүтээлчидтэй хамтран тоглоно!

нийтлэгч Enkhzul Batsukh
0 сэтгэгдэлүүд

Италийн суут хөгжмийн зохиолч Жакомо Пуччинийн нэрт бүтээл болох “Чио Чио Сан” буюу “Эрвээхэй хатан” дуурийг энэ зургадугаар сарын 7, 8-ны өдрүүдэд Монголын тайзнаа дахин амилуулах гэж байна. Тодруулбал:

  • Зургаадугаар сарын 7-нд — энэхүү дуурийг БНСУ-ын уран бүтээлчидтэй хамтран тоглох бол,
  • Зургаадугаар сарын 8-нд — Монгол Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын уран бүтээлчид бие даан толилуулах юм.

Сонгодог бүтээлийн түүхэн замнал:

Ж.Пуччини анх “Чио Чио Сан” дууриа хоёр үзэгдэлтэйгээр бичиж, 1904 онд Милан хотын алдарт “Ла Скала” театрт тоглуулахад үзэгчдээс сайшаал хүлээж чадаагүй. Үүний дараа тэрээр богино хугацаанд бүтээлээ засаж, гурван үзэгдэлтэй хувилбар болгон Брессиад толилуулахад ихээхэн амжилт олсон түүхтэй.

• Дуурийн цомнолыг Луижи Иллиса, Жузеппе Жакоса нар Жон Лютер Лонгийн туужаас сэдэвлэн бичжээ.
• 1906 онд гурав дахь, 1907 онд дөрөв дэх хувилбараа гаргаж Парист тоглуулсан бөгөөд
• 1907 оны эцэст “Үндсэн эх” хэмээх хувилбарыг албан ёсоор баталсан байна.

Өнөөдөр “Чио Чио Сан” нь дэлхий дахинаа хамгийн их тоглогддог дууриудын нэгт тооцогддог бөгөөд 6-д жагсдаг хэмээн үздэг.

Монголын тайзнаа “Чио Чио Сан”:

Манай улсад уг бүтээлийг анх 1967 оны 4-р сарын 17-нд тавьсан бөгөөд найруулагчаар Д.Лхасүрэн ажиллаж, удирдаачаар Б.Дамдинсүрэн болон Ж.Чулуун нар ажиллаж байжээ.

Ардын жүжигчин Х.Уртнасан 1975 онд “Madama Butterfly”-гийн гол дүрийг бүтээж байсан бөгөөд тэрээр уг бүтээлийн тухайд:

“Чио Чио Сан дуурь бол дуурийн театрын урын санд заавал байх ёстой нэг сонгодог дуурь. Энэ нь хөгжим, уран бүтээлчдийн чадварыг сорьдог төдийгүй үзэгчдэд гүн сэтгэгдэл төрүүлдэг. Ер нь энэ дуурь тоглогдоогүй театр гэж байх ёсгүй.”

“Чио Чио Сан”-ы агуулга:

Энэхүү гунигт хайрын дуурь нь Америкийн тэнгисийн цэргийн дэслэгч болон Японы үзэсгэлэнт бүсгүй Чио Чио нарын хайр дурлалын эмгэнэлт хувь тавиланг өгүүлнэ. Түүгээр дамжуулан хайр, үнэнч байдал, эх хүний золиослол, дорнын гоо үзэсгэлэнг гүн утгаар харуулдаг билээ.

Хөгжим, хоолойн цар хүрээ, жүжиглэлтийн өндөр түвшинг нэгэн зэрэг шаарддаг энэхүү бүтээлийг тоглох нь аливаа театрын хувьд ур чадвар, эр зоригийн илэрхийлэл болдог.

received 1041150014184133 768x1024 1
received 1276521297373949

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх