Жүжигчин Heo Nam Jun зээ охинтойгоо авахуулсан халуун дулаан зураг нь дахин цахим орчинд яригдаж эхэллээ. Тэрээр тавдугаар сарын 19-нд TEO YouTube сувгийн “Salon Drip” нэвтрүүлэгт оролцохдоо өөрөөс нь илүү алдартай байсан ихэр ахынхаа тухай ярьсан нь олон нийтийн анхаарлыг татсан байна.
Үүнтэй зэрэгцэн өнгөрсөн жил Heo Nam Jun-ийн нийтэлсэн зээ охинтойгоо авахуулсан зураг дахин тархжээ. Тус хүүхэд нь түүний ихэр ахын охин юм.
Heo Nam Jun тухайн үед “Hello, Heo Keurong” гэсэн тайлбартайгаар хэд хэдэн зураг нийтэлсэн байжээ. Зурагт тэрээр буйдан дээр налж, нярай зээ охиноо тэвэрсэн харагдана. Фэнүүд бяцхан нярай болон жүжигчний өргөн мөр, том гараараа хүүхдийг эвтэйхэн тэвэрсэн төрхийг өхөөрдөн хүлээж авсан байна.
Өнгөрсөн оны нэгдүгээр сард 2024 оны MBC Drama Awards-аас New Actor Award хүртэхдээ тэрээр гэр бүлийнхэндээ хандан:
“Аав, ээж, миний ах, хэдхэн хоногийн өмнө төрсөн зээ дүүдээ хайртай шүү”
хэмээн хэлж, зээ охиндоо ямар их хайртайгаа харуулж байжээ.
Ихэр ахынхаа тухай ярив
“Salon Drip” нэвтрүүлгийн үеэр Heo Nam Jun ихэр ахынхаа талаар ярихдаа тэд огт адилхан харагддаггүй гэж онцолсон байна.
Тэрээр:
“Бид үнэхээр адилхан харагддаггүй. Ах маань надаас том биетэй, өндөр, бас бордуу арьстай”
хэмээн ярьжээ.
Мөн сургуулийн жилүүдэд ах нь өөрөөс нь хамаагүй илүү алдартай байсан гэж дурссан байна.
“Тэр сургуульд байхдаа надаас хамаагүй алдартай байсан. Гэхдээ би атаархдаггүй байсан. Би ер нь алдартай байж үзээгүй”
гэж Heo Nam Jun хошигнон ярьжээ.
1993 онд төрсөн Heo Nam Jun 2019 онд “The First Shot” киногоор дебют хийсэн. Тэрээр Netflix-ийн “Sweet Home 2”, Genie TV-ийн “Your Honor” зэрэг бүтээлээр олны анхааралд орсон бөгөөд өнгөрсөн жил IU-ийн “Never Ending Story” дууны клипэнд тогложээ.
Одоогоор тэр SBS-ийн “My Royal Nemesis” драмд романтик гол дүр Cha Se Gye-г бүтээж, жүжигчин Lim Ji Yeon-той хамтран тоглож байна.