Нүүр хуудас K-popLisa, Anitta, REMA нар ДАШТ-2026-д зориулсан “Goals” дуугаа зарлалаа

Lisa, Anitta, REMA нар ДАШТ-2026-д зориулсан “Goals” дуугаа зарлалаа

нийтлэгч Enkhzul Batsukh
0 сэтгэгдэлүүд

BLACKPINK-ийн Lisa, Бразилын дуучин Anitta, Нигерийн уран бүтээлч REMA нар 2026 оны FIFA World Cup-д зориулсан хамтарсан шинэ синглээ зарлаж, фенүүдийг гайхширууллаа. “Goals” нэртэй уг дууны анхны teaser FIFA World Cup болон уран бүтээлчдийн албан ёсны сошиал хуудаснуудаар цацагдсан байна.

Тавдугаар сарын 19-нд нийтлэгдсэн тизер нь хөлбөмбөгийн уур амьсгал, фенүүдийн догдлол, спортын эрч хүчийг харуулсан хурц, өнгөлөг дүрслэлтэй байжээ. Мөн бичлэгт Lisa, Anitta, REMA нарын богино боловч анхаарал татам дүр төрх гарсан байна.

“Goals” нь K-pop, Бразилын funk болон Afrobeats урсгалыг хослуулсан дуу байх төлөвтэй. Гурван өөр хөгжмийн соёл, гурван өөр зах зээлийн томоохон уран бүтээлчид нэг дор нэгдэж буй нь уг төслийн хүлээлтийг улам нэмэгдүүлж байна.

FIFA World Cup-ийн албан ёсны хуудсанд:

“Бидний шинэ синглэ бол ГООЛ”

хэмээн нийтэлжээ.

Дуу тавдугаар сарын 21-нд цацагдана

“Goals” сингл тавдугаар сарын 21-ний пүрэв гарагт стриминг платформуудаар албан ёсоор цацагдах юм. Одоогоор дууг урьдчилан хадгалах холбоосыг мөн нийтэлсэн байна.

Lisa, Anitta, REMA нар 2026 оны FIFA World Cup-ийн нээлтийн арга хэмжээнд оролцох гол уран бүтээлчдийн жагсаалтад мөн багтжээ. Тэд АНУ-д болох нээлтийн тайзан дээр Katy Perry, Tyla болон удахгүй зарлагдах бусад уран бүтээлчидтэй хамт тоглох төлөвтэй байна.

Энэхүү хамтын ажиллагаа нь зөвхөн нэг дуугаар хязгаарлагдахгүй, 2026 оны ДАШТ-ий хөгжмийн томоохон кампанит ажлын нэг хэсэг болох бололтой. Lisa, Anitta, REMA нарын “Goals” аль хэдийн фенүүдийн дунд өндөр хүлээлт үүсгээд байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх